Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын үр тарианы импорт энэ улиралд нэмэгдэнэ

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Гадаадын хөдөө аж ахуй албанаас энэ улиралд БНХАУ-ын үр тарианы үйлдвэрлэл ба хэрэглээний тэнцлийг шинэчлэн тодорхойлсон байна.
Энэхүү шинэ тэнцлийн дагуу Хятадад энэ жил хураах эрдэнэ шишийн ургацын хэмжээ нь тариалалтын талбай энэ жил багассан хэдий ч 4,4 сая тонноор нэмэгдэхээр болжээ. Өнгөрсөн жил 202 сая тонн байсан эрдэнэ шишийн хэрэглээ энэ жил 216 саяд хүрч өсөх тул импортын хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс өсч долоон сая тонн болж нэмэгдэхээр болжээ.
Хятадын хэмжээнд хураагдах нийт улаан буудайн ургацын хэмжээг өнгөрсөн жилийнхээс гурван сая тонноор бууран 118 сая тонн болох юм байна. Гэхдээ улаан буудайн импортын хэмжээнд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөлгүй 9,5 сая тонн хэвээр байх аж. Хятадын импортлох улаан буудайн дийлэнх нь гурилын үйлдвэрлэлд ашиглагдах бол тэжээлийн улаан буудайн хэмжээ 20 сая тонн хүртэл буурна. Хятадын дотоодын зах зээл дээр тэжээлийн улаан буудайн үнэ 2012 оноос хойш тогтвортой өндөр үнэтэй байгаа тул эрэлт ч буурсаар байгаа.
Соргоны ургацын хэмжээг өмнөхөөс нэмэгдүүлэн 2,5 сая тонн гэж мэдэгдсэн байна. Хятадын энэ буудайн импортын хэмжээг 2,2 сая тонн хүрнэ гэжээ. Онцлог нь энэ улиралд хятадын малын тэжээл үйлдвэрлэгчид АНУ-аас сорго худалдан авахыг илүүд үзэх аж. Учир нь, Хятадад ургуулсан өөрсдийнх нь соргоны үнэ америкийнхаас тонн тус бүр 300 юаниар илүү үнэтэй байгаа юм байна. Харин Америкаас импортолсон тонн соргоны үнэ 2200 юаниас хэтрэхгүй байгаа гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан