Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад мөнгөөр хана босгожээ

Хятадын Сычуань мужийн Жианше тосгонд мөнгөн дэвсгэртээр хоёр метр өндөр хана босгожээ. Энэ ханыг босгоход 13 сая юань буюу 2,1 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө орсон байна. Гэхдээ мөнгөөр босгосон хана үүрд энэ хэвээр үлдэхгүй, зөвхөн тосгоны оршин суугчдад тарааж өгөх хүртэл байх ажээ.  Жианше тосгоныхон удахгүй болох цагаан сарын баяраар энэ ханыг хувааж, өөр өөрийн хувийг хүртэх юм.
Тосгоныхон ингэж их хэмжээний мөнгөний эзэн болсон нь бизнесийнхээ үр шимийг хүртэж буй хэрэг гэнэ. Жианше тосгон маш өндөр унацтай фермийн бизнес эрхэлдэг бөгөөд тэндэхийн 438 айл өрхийн 340 нь хувь эзэмшдэг ажээ. Харин дээрх мөнгө бол тэдний хувьцааны энэ жилийн ногдол ашиг ажээ.

 Нэг айл дунджаар 200 мянган юань, зарим өрх нь бүр 300 мянган юанийн ногдол ашиг хүртэж байгаа аж. Энэ бол Хятадын   хөдөө орон нутгийн оршин суугчдын жилийн дундаж орлого болох 7917 юаниас 38 дахин өндөр байгаа юм.
Тосгоныхны ногдол ашгийг цэргийнхнээр хамгаалуулж авчирсан бөгөөд тэдэнд тарааж өгөх хүртэл мөнгөөр босгосон ханыг нь өндөр хамгаалалт гарган манаж байгаа аж. Мөнгө нь алдагдах вий гэсэн санаа зовсон зарим нэг оршин суугчид сайн дураараа мөнгөө маналцаж, бүр хана дээрээ гарч унтсан гэнэ. Тэд 13 сая юаниар ор дэр хийж унтаж үзлээ, 300 мянган юаниа бүгдийг нь тоолох гэж хамаг гар хуруу сарвайж гүйцсэн гэх мэтээр энэ цагаан сараар өөр хоорондоо сайрхан ярих яриатай болжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
ЁО ЯМАР САЙХАН ШУДРАГА ЮМ БЭ. ТОНГОЛД ХЭЗЭЭ ИЙМ БОЛОХ БОЛОО.
mongolchuudad iim nogdol ashig uguh yostoishd"
нөгөө 5 толгойн хувьцаа хаачсан бэ би 257 ш хувьцаа зоос гоёлд өгөөд 15 жилийн дараа 2010 онд бүтэн 15 жилийн ноогдол ашиг гэж 15823 төг авсан түй
ataarhmaar yuma
ataarhmaar yuma
darga nar luivardaad avchihdag bolohoos bish iim mongo baigaa sh de
Ингэж өгөх нь битгий хэл хувьцаагын дээрэмдээд авчихдаг шүүдээ.Санхүүгийн зохицуулах хороо билүү тэр нь тушаал гаргадаг гэсэн байх. НИК - ийн хувьцааг тэгээд дээрэмдээд авсан тэр нэг *****. Одоо юу ч байхгүй болсон. Шудрага ардчилсан нийгэм байгуулж байна гэж ямар их горьдож явлаа бид нар. Тиймүү хар луйварчидаа та нар ураг төрлөөрөө монголоос зайлаад өгөөч эсвэл тэр дээрэмдсэндээ хахаж далд орооч. Монголд монгол байнө уу ???
Mongoliin sain erchuud tiishee duulaad guij baigaa baih daa.Ted bol arslangiin hamar dooroos hooliig ni hulgailah chadaltai erdem ni hetiidsen erchuud boloi
монголд бол цагын дараа бүх мөнгө байхгүй болно шдээ
манай хувьцаа эзэмшигчид хэзээ ингэж ноогдолоо авна даа манай эзэд хэзээ ингэж өгдөг болох бол шудрага ёс гэж ээ
Хамгийн их уншсан