Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сочи тамирчид, зочдоо хүлээн авахад бэлэн болжээ


ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев өвлийн олимпын хот Сочи тамирчид, зочдоо хүлээн авахад бэлэн боллоо гэж мэдэгдлээ. Өвлийн олимпын тэмцээн уралдаан болох бүх объект, байгууламж бэлэн боллоо, энэ бүхнэ байгаль хамгаалал, аюулгүй байдлын талаас  ямар ч асуудал байхгүй гэж тэр онцолсон байна.
Сочид спорт, тээвэр, эрчим хүч, холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, зочид буудал гээд бүх байгууламж аюулгүй байдлын бүхий л стандарт хангасан байгаль орчин сөрөг нөлөөлөлгүй баригдсан” гэж Медведев хэлжээ.
Олимпын хотын бүхий л байгууламжийг олон улсын тэмцээн уралдаан явуулах бүхий л шаардлагын дагуу нягталж шалган хүлээн авсан гэж ОХУ-ын Ерөнхий сайд мэдэгдлээ.
Сочид болох өвлийн олимпын өртөг бүхийл үзүүлэлтээрээ өмнөх олимпуудын төсвөөс давж дээд амжилт тогтоогоод байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сочийн олимпийн бэлтгэл ажилд 30 орчим тэрбум ам.доллар зарцуулсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан