Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ашид: Монгол хөөмэйн дэг жаягийг тоглолтоороо харуулна


Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмэйч Н.Ашидтай цөөн хором ярилцлаа.  Тэрээр хөөмэйн судалгааг эрдэм шинжилгээний ажил болгон хийж, хөөмэйн үндсэн дэгийг хадгалахын төлөө зүтгэж байгаа цөөхөн уран бүтээлчийн нэг. Тиймээс удахгүй болох түүний “Монгол хөөмэй, хуурын түрлэг” тоглолтын талаар сонирхсон юм.

-Өмнө нь хоёр ч удаа өөрийн бие даасан тоглолтоо үзэгч олонд хүргэж байсан. Энэ удаа­гийн тоглолтоос үзэгчид илүү мэргэжлийн зүйл хү­лээж байгаа?
-СУИС-д суралцаж байх хугацаандаа Монголын хөөмэйн хаан гэгддэг Ховд аймгийн Чандмань сумын харьяат Д.Сундуй багшийн шавь болж, хөөмэй сурсан. Монголд хамгийн сүүлд 2004 онд тоглолт хийсэн. 2008 онд бол Японы Нацу хотод өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн.  Түүнээс хойш “Хөөмэйн хөгжил хамгаалал” төрийн бус байгууллагаа байгууллаа. 2009 онд болсон олон улсын хөөмэйн симпиозумд оролцож, судалгааныхаа хүрээнд илтгэл тавилаа. За даа ер нь зүгээр байсангүй.

-Хөөмэйгөө манайхан одоо л судалж байна. Гэтэл Тувад аль хэдийнэ судалчихсан юм блээ. Яг хөөмэйн үүслийн талаар таны судалгаанд хэрхэн өгүүлдэг вэ?
-Монголчууд язгуур урлагийнхаа элементүүдийг зан заншилтайгаа холбож их хэрэглэдэг байж. Ботгоо голсон ингэ, хургаа голсон хонийг тойглох гэх мэтэд хэрэглэх юм уу, уул хангайгаа аргадах, тууль хайлах зэрэгт хөөмэйн элемент орж байх жишээтэй. Ингэж ахуйн хэлбэртэй байснаа 1950-иад оноос тайзны хэлбэрт шилжсэн. Тэгэхээр олон зуун жил хүлээн зөвшөөрөгд¬төлөө явсан Европын сонгодог урлагийн хажууд манай язгуур урлаг үүсэл гарлын хувьд нэн эртнийх ч хүнд танигдаж, тайзны хэлбэрт орсон хугацаа нь богино. Цаашид дэлхий даяар түгэж, сонгодог хэлбэрийг олох боломжтой гэдэгт итгэж байна. Одоо бол судалгааны төвшинд гэхэд дөнгөж л эхэлж байна. Хөөмэйг гэхэд өнөөдөр судалгааны нэгдсэн ойлголтод хүрээгүй. Зарим судлаач хөөмэйг дөрвөн төрөлтэй гэж үзэж байхад, хоёр, долоо, ес гээд янз бүрээр ярих нь ч байна. Гэтэл Тувад аль хэдийнэ хөөмэйг таван төрөлтэй гээд тогтоосон байгаа.
 
-Ингэж олон янзаар ярьж явдаг нь судлаачид тус тусдаа бие дааж, өөр өөрийн судалгааны арга барилаар явснаас болж байна уу?
-Яг ийм байна гээд тогтоочихоогүй учраас хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьдаг. Гэхдээ сүүлийн үед хөөмэйчид санал бодлоо солилцдог, судалгааны ажил хийдэг болсон. Өнгөрсөн оны наймдугаар сарын 8-нд “Япон дууг хэн сайн хөөмэйлөх вэ” нэртэй уралдаа¬ны ерөнхий зохион байгуулагч, шүүгчээр ажилласан. Энэ бол залуу хөөмэйчдийг дэмжих нэг арга хэмжээ. Энэ мэтээр хөөмэйг хөгжүүлэх ажлыг өөрийн хэмжээнд л хийж байна. Одоо болох тоглолт маань ч монгол хөөмэйг сурталчлах зорилготой.

-Энэ удаагийн тоглол­тоороос хөөмэйг сурталч­ла­хаас гадна үзэгчид юуг мэдрээсэй гэж зорьж байна вэ?
-Судалгаа хийж байгаа хүний хувьд монгол хөөмэйн дэг жаягийг тоглолтоороо харуулахыг зорьсон. Мөн морин хуур дуугарсан газар жавар хургадаггүй гэж бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны босгон дээр тоглолт хийж байгаа нь монголчуудынхаа гэрийн жаврыг үргээж, хийморийг сэргээе гэж буй юм. Гавьяат жүжигчин С.Жавхлан “Хамаг монгол” гэж тоглолт хийсэн. Би үндэсний бахархлын талаар мэдрээд байгаа хүний хувьд үүнд маш их сэтгэл хөдөлсөн. Тиймээс тоглолтдоо ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Түвшин, мөн Буриадын Байгаль чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Баттулга, Доржиев гэж Итгэлт хамбын хийдийн унзад лам нарыг урьж байгаа. Лам хүн урьсны учир нь хөөмэй бол бөөгийн болоод бурхны шашинтай ч холбогддог. Ингэж хөөмэйн урлагийн үүсэл хөгжлийн түүхэн шатыг харуулахыг хичээнэ.

-Тоглолтонд ирсэн үзэгч­дийн сонорыг мэ­дээж хөөмэй морин хуу­рын эгшиг мялаах нь ойл­гомжтой. Гэхдээ ямар хөг­жим эгшиглэх бол...?
-Үндэсний хөгжим тоглолтын 20 хувь байх болов уу. Хөөмэйд зориулсан хөгжим бол маш ховор байдаг. Яг зориулсан цөөн тооны зохиол гэвэл Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны аянд хөөмэйн хэсэг байдаг. Тэр хэсгээр “Бурхан халдун өршөө” гэсэн хөөмэйн бие даасан бүтээл гаргаж ирсэн. Үүнийгээ тоглоно. Японы алдарт хөгжмийн зохиолч Мичиругийн хөөмэй, морин хуурт зориулсан бүтээлийг бас тоглох юм. Харин морин хуурын тоглолтын хувьд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуурын концер¬тын хоёр, гуравдугаар ангийг тоглоно гээд сонирхолтой болно гэдэг итгэлтэй байна шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан