Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Норвегийн түймэрт уран барилгын дурсгалт 30 байшин шатлаа


Норвегийн Лердалсейри хотхонд түймэр гарч XVIII-XIX зууны уран барилгын дурсгал болсон 30 гаруй байшин шатсан байна. Бямба гарагийн орой эхэлсэн түймэр их салхитай байснаас тэр дороо тархаж жижиг хотыг бүхэлд нь хамарчээ. Энэ жижиг хот нийслэл Ослогоос 200 км зайд ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд орсон нутагт байдаг байна. Түймэр хотын төвийн нэгэн байшингаас эхлэн гарсан байна. 100 гаруй гал сөнөөгч, аврагчид найман цагийн турш ажиллаж байж  галыг бүрэн хяналтад авч унтрааж байна.
Түймрийн улмаас 30 гаруй барилга сэргээх аргагүй болж сүйрчээ. Хуучны уран барилгын дурсгал болсон барилгуудтай энэ хотхонд жуулчид олноороо ирдэг байсан юм байна. Эндэхийн 1150 хүнээс ихэвчлэн утаанд хордсон 90 хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бол 300 орчим хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан