Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шилдэг улстөрчид” чинь албан тушаалгүй бол хэн ч биш юмсанж


Монголчууд оны “Шилдэг улстөрч”, “Шилдэг эмэгтэй............шилдэг шилдэг гээд л шалгаруулдаг байв даа. Манай Намбарваан Энхбаяр бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Төрийн тэргүүн байхдаа “Оны шилдэг ээж” гэдгээс бусад бүхий л алдрыг авч байлаа. Нэг жилд авсан “Шилдэг” цол нь 27-28 хүрч байсан ч гэдэг.
2012 оны сонгуулийн өмнө дөө. Өнөөгийн УИХ-ын гишүүн Сү.Батболд гэж нэг хүн бас л “Шилдэг улс төрч” энэ тэр гээд ид мандан бадарч байв.
Одоо хар даа, МАН-аа сонгуульд ялагдуулчихаад өнөөдөр тийм хүн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй үхээнц оргисон юм сууж байна. Аргаа барахдаа бас болоогүй ээ. Монгол төрийн ажлыг гацааж, парламентын  байнгын ажиллагааг тасалдуулах санаатай УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд лоозон барьчихсан сууж байх жишээтэй. Мань мэт бол бүр царай зүсийг нь мартаж байна. Энэчлэн МАН-аас үе үед алба хашиж байсан бүхий л хүн ямар нэгэн шилдгээр /шилдэг хулгайч, дээрэмчин  л арай биш/  шалгарч байсан бол өнөөдөр бараа сураг ч байхгүй.
Тэгэхээр энэ шилдгийн шилдгээр тодроод байдгийн талаар хоёр дүгнэлт хийж болох байна.
Юун түрүү тэр хүмүүс зүв зүгээр л алба ажлаа хийгээд явж байхад нь энд тэндэхийнхэн гүйж очоод л шалгаруулаад байсан юм бол энэ цэвэр бялдуучлал юм байна. Яахав зарим нэгэн нь хэвлэл сонинуудыг гартаа атгаж төрийн мөнгөөр “Чөлөөт хэвлэл” ч бил үү, сан бий болгоод түүгээрээ нэр бүхий хэвлэлүүдийг мөнгөөр цутгаж байсан тал бий. Хүний мөнгийг авчихсан юм чинь эргүүлээд өгөх мөнгө байх биш зайлуул хэвлэлийнхэн “Шилдгээр” шалгаруулж өөрсдийн нь өгсөн мөнгөнөөс нэг өргөмжлөл хийгээд л буцааж өгдөг байж л дээ.
За тэгээд ингэж өргөмжилж, дээдэлдгийн цаана төрийн бус байгууллагуудын хувьд ямар нэгэн төсөл хөтөлбөрт багтах гэсэн, гуйлга, ажил амжуулах гэсэн санаархал явж байдаг биз. Тэгээд ч МАН-ынхан монголын төрөөс хэдэн тэрбумаар нь мөнгө луйвардаж, баруун солгойгүй цацдаг байсан тухай өнөөдөр ид яригдаж, зарим нь илрээд байгаа болохоор өөрсдийгөө магтуулан мандуулах гэж нэг хэсгийг нь цацдаг байсан байж болох юм.
Нөгөө нэг нь бол мань хүмүүс зориуд захиалан өөрийгөө магтуулдаг байж. Юу гэдэг юм бол “За он дуусах гэж байна шүү дээ. Та нар чинь энэ жил нөгөө “шилдэг”-ээ тодруулна биз дээ” гэж утасддаг байх нь. Үгүй тэгээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга утасдаад ингэж хэлэхэд чинь ямар өөдөөс нь “Та энэ жил багтсангүй” гээд хэлэлтэй биш дээ. Судалгаа энэ тэрдээ багтаагүй байсан ч хэлж чадахгүй л нэрийг нь хавчуулдаг  байх даа.
Өөр нэг таамаглал бол МАН-ын томцуулаас үнэхээр айдаг байж. Баахан хүнийг шилдэг энэ тэр гэж шалгаруулчихаад Наамбарвааныг багтаагаагүй байвал өнгөрнө биз дээ. Ерөнхий сайдыг, Сү.Батболдыг “Шилдэг”-ийн тоонд оруулаагүй байвал МАН-ынхны,  төрөөс луйвардсан мөнгөнөөс хишиг хүртэх нь байтугай, эсэргүү болж хог дээр хаягдана шүү дээ. С.Баярын үед бол буудуулах ч юм бил үү.
Тэд үнэхээр л шилдгийн шилдэг улстөрчид байсан бол намаа сонгуульд ялагдуулахгүй байх нь яасан юм. Өнөөдөр ч гэсэн төр засгийн бодлогыг жадлан эсэргүүцэж, гацааж суухын оронд эх орон ард түмнийхээ төлөө тэр шилдгээ гаргаад зөв сайхан шийдэл олоод хэрэгжүүлэхэд нэмэр болж байх нь яав.
Оддоо аягүй бол МАН-ын дарга М.Энхболд өөрийн өчүүхэн нэрээ өндөрт өргөх гэж “Морин жилийн шилдэг улстөрч” болох гээд ийш тийшээ утасдаад сууж байгаа даа. МАН-ын захын үүр ч түүнийг шилдгээр өргөмжлөхгүй л дээ. Тэгээд ч ийм өргөмжлөл нэр төр чинь МАН-ын л ядарсан арга болохоос биш өнөөдөр ингэж бие биенээ хуурч ажлаа алдах хүн хаа л байв гэж дээ.
Үгүй тэгээд эд чинь, албан тушаалаа өгсөн хойноо ч яахав эрх мэдэл хүрдэггүй юм байж. Харин  24 жил энэ улс орныг залж жолоодож удирдаж байхдаа энэ улс орон ард иргэдийн төлөө улстөрийн ухаант  мэргэн шийдвэрүүд гаргаад өчнөөн зүйлийг хийчих нь яасан юм бол оо. Тийм л шилдэг юм бол.
Харин ч бас  яахав луйвраар ч болов УИХ-д багтсан тулдаа л өнөөдөр хэвлэлээр хааяа гарч нэр нь дуулдаж байгаа болохоос биш эндээсээ мултарвал бүр ор тас мартагдах юм байна. Чингис зочид буудлын эзэн нэг муу луйварчинг хэн тоох вэ дээ.
МАН-аас шилдгээр тодорч байсан бүхий л хүмүүс өнөөдөр ч УИХ-д сууж л байгаа. Монголын ард түмэн тэдний шилдэг, шилдгийн шилдэг мэргэн ухаан, улс төрийн харааг нь олж хараагүй, огт хүртээгүй өнөө хүрсэн. Харин тэдний луйварчин, идээчин уугаачин, амин хувиа хичээж төрийн мөнгөнөөс хумсалж хувийн хөрөнгө мөнгөө зузаалж байсныг өнөөдөр өдөр бүрий шахуу АТГ-ын мэдээлэл, хэвлэл сонины нүүрээс олж харж байгаа.

Тэгэхээр “Шилдэг улстөрч”, “Төрийн шилдэг түшээ” энэ тэр гэдэг чинь зүгээр л зусар бялдуучлал, өөрсдийнх нь захиалга, даалгавар байдаг юм байна. Зарим нь бол бүр айлгаж дарамталж байж түүнийг авдаг байсан юмсанж. ажлаа мэдэхгүй, нэр хүнд нь унаж байгаа ядарсан хүмүүсийн олонд мэдэгдэж, сайн болж харагдах гэсэн өчүүхэн, ядуу арга юм байна.
Эд чинь албан тушаалгүй бол ёстой хэн ч биш юм байна. Бүү итгэ та минь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан