Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алхам бүрийг чинь оросууд харж байгаа шүү та минь ээ

Олон улсын сансрын станцад ажиллсана оросын сансрын нисэгч Олег Котов, Сергей Рязанский  нар энэ он гараад анх удаагаа задгай сансарт ажилласан байна. Тэд сансрын станцын гадаа зургаан цаг ажиллахдаа албаны “Звезда” загварын дүрс бичлэгийн аппарат суулгасан нь манай дэлхийн гадаргууг хоногийн 24 цагийн турш ажиглаж дүрс дамжуулж байх юм. Ингэснээр манай гаригийн хэн дуртай нь интернетээр дэлхий дээрх дүрс бичлэг, гэрэл  зургийг үзэж болох боломжтой болж байна. Харин үүний тулд  тусгай зөвшөөрлөөр эрх авах юм байна. Тэгсэн байхад энэ зургууд дээрээс онгоц, автомашин, байшин барилга, объектууд, тэр бүү хэл хүмүүсийг ч олж харж болно гэнэ. Энэ камерыг өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард суурилуулахаар оролдож эхэлсэн ч амжилтгүй болж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан