Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд цасан шуургатай, 30 градус хүрч хүйтэрнэ


Ойрын өдрүүдэд цаг агаар нэлээд тогтворгүй, хүйтэн байх төлөвтэй гэж Ус цаг уурын хүрээлэн мэдээлж байна. 5-нд баруун зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, говийн нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах юм байна.  Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 6-наас 8-ны хооронд ихэнх хугацаанд хүйтэн Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус,өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Онөөдөр нийслэл хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан