Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОС СУРАГЧ ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ҮЙЛДЭВ

Сургууль, кино театрт буудалцаан боллоо гэвэл л бүгд хамгийн түрүүн АНУ-ын нэг хотыг төсөөлдөг байсан цаг өнгөрч байгаа бололтой. Учир нь, өчигдөр манай хойд хөршийн Москва хотын 263 дугаар сургуулийн сурагч Гордеев гэгч сургууль руугаа зэвсэгт халдлага үйлджээ.
Гэмт этгээдийг халдлага үйлдсэн тухай мэдээлэл авч, хэргийн газар ирсэн цагдаа нар буудлагад өртсөн аж. Одоогоор шархадсан нэг цагдаагийн бие мэс заслын дараа тун хүнд байгаа тухай мэдэгдсэн байна.
Винтов, “Сайга” гэдэг олон угсардаг буугаар зэвсэглэсэн сурагч сургууль руу нэвтрэхдээ хамгаалалтын ажилтныг сүрдүүлэн дотогш ороод газарзүйн багш Андрей Кириллов гэгчийг шууд буудан хөнөөжээ.  Сургуулийн хамгаалалтын ажилтан дохиолол ажиллуулан цагдаа дуудаж. Дуудлагын дагуу цагдаа нарыг ирэхэд барьцаалагч гал нээж нэг хууль сахиулагчийн аминд хүрч, өөр нэгийг хүнд шархдуулсан юм.
Улмаар 20 гаруй хүүхдийг  барьцаалж, цагдаа нартай удаан хугацаанд утсаар хэлэлцээр хийж, дараа нь аавыгаа дотогш орж, ярилцсаны эцэст бууж өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан