Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ


“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд 7.4 тэрбум орчим тонн сайн чанарын коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Үүнийг нарийвчилсан хайгуулын дүнгээр цаашид ч өсөх магадлалтайд тооцож буй. Энэхүү тогтоцыг ил уурхайн аргаар олборлон ашиглах, БНХАУ-ын зах зээлд ойрхон тул өртөг багатай нийлүүлэх тооцоо судалгаа хийжээ. Гэвч үйл ажиллагааны явцад цөөнгүй дутагдал, доголдол, зохион байгуулалтын алдаа байгааг аудитын шалгалтаар илрүүлэв. Улмаар эдгээр алдаа нь компани, уурхайн ажилд тушаа болж буйг ойлгож болох юм. Аудитын тайлангийн эхэнд “Санхүүгийн тайланд иргэдийн эзэмшлийн хувьцаа тусгагдаагүй байна” гэж тодоор бичжээ. Аудитын дүгнэлтийг дор сийрүүлье.


Гэрээний хэрэгжилт, хяналт суларсан

Зүүн Цанхийн ордоос олборлолт хийлгүүлэхээр “Макмахон Монгол” ХХК болон Герман Улсын “Оперта” компанийн хамтарсан консерциумтай “Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан ч “Оперта” компани гэрээнээс татгалзжээ. Улмаар “Макмахон Монгол” ХХК-ийн төлөөлөгч “TTGVCO”/Ти Ти Жи Ви Си Өү/ ХХК-иар олборлолт гүйцэтгүүлж, төлбөр тооцоог хийж байгаа. Гэвч захиалагч “Эрдэнэс Таван толгой” ХК болон гүйцэтгэгчийн хооронд шинэчлэн байгуулсан гэрээ алга.

Үндсэн хөрөнгийг зохих шийдвэргүй шилжүүлсэн

Компанийн нийт үндсэн хөрөнгийн 88.2 хувийг хайгуулын тоног төхөөрөмж эзэлдэг. Гэвч бүртгэлтэй тоног төхөөрөмжөөс 31.9 тэрбум төгрөгийн эзэмшил байхгүй, гэрээт олборлогчид худалдсан аж. Тодруулбал, “TTGVCO” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” компанитай нэр бүхий тоног төхөөрөмж хүлээлцсэн акт үйлджээ. Гэвч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтыг зөрчсөн үйлдэл гэнэ. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг дараахь үйлдлээр зөрчсөн байна. “Эрдэнэс Таван толгой” ХК нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн Голомт банкин дахь дансанд 46.4 тэрбум төгрөг шилжүүлж, уурхайн туслах машин, механизм худалдан авсан боловч хөрөнгийг орлогод тусгалгүйгээр бэлтгэн нийлүүлэгчээс гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-д шууд нийлүүлжээ.

Эргэлтийн хөрөнгийн эргэлт удааширсан

Бараа материалын үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 262 хувь буюу 76.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэснээр бараа материалын эргэц 1.9 удаа буюу 493.8 өдрөөр удаашрахад нөлөөл­сөн аж. Ер нь, бараа материал, түлш шатахуун, тос тосолгоо, дугуй, сэлбэг хэрэгсэл зэрэгт зарцуулалтын норм нормативыг баталж мөрдөөгүй, ажиллагсдын хө­дөл­мөр хамгааллын хувцас­ны элэгдлийг тооцох журамгүй, халагдсан ажилчдын тооцоог тогтмол хийлгүй хуучин хувцсыг хураан авч, эргүүлэн ашиглаж байж. Тухайлбал, уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд ашиглаж буй 29 нэр төрлийн тос тосолгооны материалаас 2012 онд нийлүүлэгдсэн зарим маркийн тос үлдэгдэл ихтэй, хэрэглэгдэхгүй байгаа шалтгааныг хариуцсан ажилтнуудаас тодруулахад тодорхой тайлбар өгөөгүй гэнэ. Тос, тосолгооны материал ил задгай талбайд байгаа нь хулгайд алдагдах эрсдэлтэй.

Худалдан авах үйл ажиллагааны горим алдагдсан

Уурхайн хэсэгт орон нут­гийн аж ахуйн нэгж байгуул­лага, иргэдээс зарим сэлбэг хэрэгсэл, тоног төхөрөөмж, бараа материалыг харь­цуулалт, сонгон шалгаруулалт, хяналтгүйгээр яаралтай нөхцөлд шууд худалдан авч байна. Зарим сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг яаралтай нөхцөлд авчээ. Тухайлбал, нүүрсний экспортыг гэрээнд заасан хугацаанд эхлүүлэх шалтгаанаар хоёр иж бүрдэл бүхий 185.3 сая төгрөгийн авто жинг “ЦҮКҮБА” ХХК-иас шууд гэрээ байгуулан худалдаж авчээ. Түүнчлэн, “Дөрвөн сүжит” ХХК-ийн 23.3 сая төгрөгөөр найман иж бүрэн гэр нийлүүлэх гэрээ чанарын шаардлага хангаагүйгээс цуцлагдаж, “Уянга хийцийн өргөө” компаниас шинэ гэр худалдан авчээ.Энэ мэт үйлдэл нь компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Гэрээг дүгнэхгүйгээр мөнгө шилжүүлсэн

Төрийн өмчийн хороо болон тус компани гадаад зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулаагүй атал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2013 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланд Урьдчилж төлсөн зардлын дансанд нэр бүхий 10 компанитай холбоотой 8.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Үүнээс юуны төлбөр болох нь тодорхойгүй, холбогдох баримтгүй гадаад зөвлөх үйлчилгээний зардал хэмээн “ЭТТ lawyers” болон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэрээр нийт 3.6 тэрбум төгрөг бүртгэжээ. Үлдсэн найман компанийн зөвлөх үйлчилгээний гэрээгээр байгуулсан ажлын гүйцэтгэлийг шалгахад зарим компани хийж гүйцэтгэсэн ажилгүй байхад 2011 он, 2012 онд төлбөрийг бүрэн буюу хагас олгосноос гадна зарим гэрээний мөнгийг илүү олгожээ. Тухайлбал,
- “IARUDU” зөвлөх ком­панийн 405.4 сая төгрөгийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил байхгүй байхад мөнгийг бүрэн олгосон.
-“Norwest corporation” компанид 277.7 мянган ам.­дол­ларыг гэрээнээс илүү ол­го­сон.
-“PriseWaterhouse Coopers Audit LLC” компанид 76.8 сая төгрөг илүү олгосон.

Хоёр Цанхийн үйлдвэрлэлийн өртөг 1.8 дахин зөрүүтэй

Зүүн Цанхийн хэсгийн нэг тонн нүүрсний өөрийн өртөг баруун хэсгийнхээс 43499.33 төгрөгөөр буюу 1.8 дахин өндөр байгаа. Учир нь, Зүүн Цанхийн олборлолтыг бодит буюу гарсан зардлаар тооцож байгаа юм. Тодруулбал, Цанхийн баруун хэсэгт олборлолт хийж буй “Хишиг-Арвин индустраль” болон Уул уурхайн үндэсний олборлогч компанийн түншлэлтэй хийсэн гэрээнд уулын ажлын зардлаа гүйцэтгэгч хариуцахаар буюу нэг шоо метр уулын цулын үнэлгээг НӨАТ оролцуулан 7954.20 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь олборлолтын талаар байгуулсан өмнөх гэрээнээс хавьгүй давуу талтай болсон аж.

Нүүрсний үнийн өөрчлөлтийг урьдчилж тооцоогүй

“Эрдэнэс Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг” компанитай Зүүн Цанхийн ордоос “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээг 2011 онд байгуулахдаа эхний 500 мянган тонн нүүрсний тонн тутмыг 69.9 ам доллар, дараагийн 500 мянган тонн тутмыг 70 ам.доллараар борлуулахаар тогтжээ. Ийнхүү эхний сая тонн нүүрс борлуулсны дараа БНХАУ-ын нүүрсний үнийн индекс /en.sxcoal.com/-ээр тооцохоор заасан. Гэвч дэлхийн зах зээлийн үнэ унасан, тээвэрлэлт болон бусад зардлыг шингээгээгүй аж. “Эрдэнэс Таван толгой” ХК зүүн Цанхийн уурхайн хэсгээс 2012 онд 2386.1 мянган тонн буюу 208.8 тэрбум төгрөг, 2013 оны эхний есөн сарын байдлаар 384 мянган тонн буюу 30.8 тэрбум төгрөгийн нүүрс “Чалко трейдинг Хонконг” компанид борлуулжээ.

2.5 тэрбум төгрөгийн нөхөн татвар төлжээ

2011 онд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар 120.2 сая төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгчийн зүгээс эс зөвшөөрч ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд хандсаныг хянан үзээд татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан байна. Мөн газраас 2013 оны есдүгээр сард хийсэн хяналт шалгалтаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус зөрчсөн тул 11.4711 тэрбум төгрөгийн зөрчилд нийт 2.5586 тэрбум төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

Компанийн санхүүгийн эх үүсвэр гадаад капиталаас бүрэн хамаарсан

Компанийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ нүүрсний урьдчилгаа төлбөрт худалдан авагч БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг” ХХК-иас 2011 онд гурван хувийн хүүтэй 250 сая ам.доллар, 2012 онд 5.2 хувийн хүүтэй 30 сая ам.доллар, 7.2 хувийн хүүтэй 70 сая ам.доллар гээд нийт 350 сая ам.долларын зээл авчээ. Үүнийг нүүрсний борлуулалтаар суутган тооцож, 2013 оны эхний гурван улиралд 169.4 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй болж, хүүний төлбөрт 5.8 сая ам.доллар төлсөн аж.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн цанхийн зүүн хэсгийн нүүрсний борлуулалтын орлого мөнгөн хэлбэрээр орж ирдэггүй, дээрх зээлийн төлбөрт суутган тооцогддог учраас эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж, улмаар үндсэн үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэх боломжгүй байдалд хүрчээ. Иймээс эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад арилжааны банкуудаас дараахь зээл авсан байна. Үүнд,
- “Хөгжлийн банк”-наас 2012 онд: 7.35 хувийн хүүтэй 100 сая ам.доллар таван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй 100 сая ам.доллар нэг жилийн хугацаатай,
- “Голомт” банкнаас 2013 онд нэг жилийн хугацаагаар 12 сая ам.долларыг 11 хувийн хүүтэй, 15.3 тэрбум төгрөгийг 13.2 хувийн хүүтэй, 16.5 тэрбум төгрөгийг 14.4 хувийн хүүтэй,
- “ХХБ”-аас 2013 онд таван сарын хугацаанд 12 хувийн хүүтэй 45 сая ам.доллар,
- “ХАС” банкнаас 12 сарын хугацаатай найман сая ам.долларыг 14.4 хувийн хүүтэй  нийт 265 сая ам.доллар, 31.8 тэрбум төгрөгийн зээл авчээ.

0 Сэтгэгдэл
Энэ макмахон гэдэг тэнэг компанийг хэн хамгаалаад байна вэ? Монголчуудаа та бидний хувицаа ний ашиг иймэрхүү замаар алга болж байна шуу дээ!!!!! Монголчууд ил уурхайгаа ашиглаж чадна.Дарга болон ТУЗ-ийг солиж ,жинхэнэ уул уурхайн мэргэжлийн хумуусийг тавих хэрэгтэй.(Хурц,Авирмэд Дондов,)гэх мэт. Монголчуудаа бугдээрээ ирээдүйгээ бодож санал бодолоо солилцож байж зов замдаа орох байхооооо?
Macmahon gedeg chini ETT-n OPERATOR company bga yuma ednii bolovson hvchin bol arai bishee haana ch gelee baahan barlag ajil hiij yvsan garuud yduu setgelgeetei malnuudaar bid vitsee zadluulj bvtelgvitej bna.manai mongol zaluus ednii hajuud siireg uhaanaar ajillana shv bid ene tom ireedvigee oorsdoo barih heregtei. Baruun tsanhiin uurhaig haraad ichdeggvi idegchid yuma Macmahonii bvh ajilchid mash ondor zardalaar ajillaj bga J: Tsogttsetsii sumand mash ondor vnetei buudald bvgd bairlaj oir oirhon amarch nutagluuga amardag teghed manai mongolchuud gertee amidraal baahan amtlagchtai hool ideel hamag har ajilii ni hiigeel shuudangaar eeljee soliol ar amidarliinha toloo teghed ted tansaglaal yum meddeg mongolchuudiig zoriudaar dardag Zasvariin maneger Farouk gedeg nohor ni ymarch medleg bhgvi tulga toirson hervvl hiigeel yvdag har mal bga yuma COMPIUTER ashiglaj chaddaggvi l geed boddoo araichdee manaihan ednii ajilaar shahaal chadahgvi bol odoo gerlvv ni oshiglood yvuulah bolson 2 jil garan bvh tehnikvvdiig hoshoo met zogsooloo shvde VVNIIG UNSHIJ BGA ETT-N UDIRDALGUUDAD SANUULLA BID CHADNA ITEGEED HIILGEED VZ TA BVHEN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ЭТТ-г ийм хүнд байдалд оруулсан ЗГ-буруутай. БАС муу менежмент асар их нөлөөлсөн. Зүүн Цанхиар тоглож байгаа хичнээн ч мөнгө угаагдаж байгаа бүү тэд. Заавал тийм уулын цулын өндөр өртөгтэй хэрнээ хийсэн баталсан гаргасан төлөвлөгөөгөө ч хийж чаддаггүй ГАДНЫ КОМПАНИЙГ байлгаад байгаа учир юу вэ. Тэгэхэд хажууд нь 2- монгол компани хийдгээ хийчээд байж байх юм. 2 монгол компанийг зогсоочихсон яагаад гэвэл жилийн тендерийн хийх ажил чинь энэ гээд хөрс хуулалтаа багасгаад цаана нь 2компанийн өчнөөн техник хүн ажилгүй зогсоод л. Гэтэл өндөр өртөгтэй гадны Макмохон нь ашиггүй бүтээлгүй хэрнээ ажиллаад л ........
Хамгийн их уншсан