Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сочигийн олимпын үеэр шүдний оонд бөмбөг хийж дэлбэлж магадгүй

Сочигийн олимпын үеэр шүдний ооны саванд бөмбөг хийж дэлбэлж магадгүй хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас анхааруулжээ. Хэн нэг террорист ооны саванд тэсрэг бөмбөг хийж, ОХУ-ыг чиглэн нисч буй онгоцонд дэлбэлж магадгүй гэсэн сэжиг таамаг АНУ-ын мэргэжилтнүүдэд байгаа аж.
ОХУ-ын Волгоградад өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан хоёр ч алан хядах ажиллагааны дараа олон улс даяар Сочигийн олимпын аюулгүй байдалд санаа зовниж байгаа юм. Нийт хүн төрөлхтөний баяр болсон олимпын наадмын үеэр элдэв халдлага болохоос сэргийлж Орос гэлтгүй улс орнууд өөр өөрийн арга хэмжээг авч байна. Тухайлбал, АНУ болзошгүй байдалд бэлэн байлгах үүднээс Хар тэнгист хоёр усан онгоцоо байрлуулсан байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
ene olimp gaigui ongoroosei
laluudiig gazriin horstoi tegshilbel taarna
Хамгийн их уншсан