Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөлтийн киноны бяцхан баатрууд өнөөдөр хаана явна вэ

Амьдрал ямар нэг л газраа байгаад байх биш дээ, цаг хугацаа яваад л хүүхэд багачууд насанд хүрч. Үүн лүгээ та бидний нэгэн цагт шимтэн үздэг байсан Зөвлөлтийн киноны баатар бяцхан одууд өнөөдөр ямар хүн болсон бол, хаана юу хийж яваа бол. Зарим нь бүр өнөөдөр энэ хорвоод байхгүй болсон нь ч бий. Электрон жаал ч юм уу, Буратино, “Баригдашгүй өшөө авагчид”-ыг өнөөгийн нь төрхөөр нэг харцгаа даа.

1.    “Петров Васечкин хоёрын амралт” киноны Дмитрий Барков,  Егор Дружинин хоёр. Дружинин Ленинградын театр урлагийн академи төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад нэг хэсэг АНУ-д байсан. Олон тооны мюзикл, бүжгэн жүжиг тавьж бас нэг кино найруулсан. “Алтан баг” шагнал хүртэж олон тооны концерт найруулан тавьснаараа алдаршсан нэгэн.
Барков харин Ленинградад хөгжмийн сувагт ажиллаж киноны зарим хэсэгт тоглодог. “Кино остров” нэртэй киноны сургуультай.

2.    “Петров Васечкин хоёрын амралт” киноны Маша Старцевогийн дүрийн Инга Ильм. 1990-ээд онд эрчүүдэд зориулсан сэтгүүлд гэрэл зургаа авхуулж байгаад одоо урлагийн түүх судалж байгаа. Санкт-Петербургт амьдарч байгаа. Тэрээр 10 гаруй кинонд тоглосон.

3.    “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Алиса Селезневагийн Наталья Гусева. Тэрээр кинонд зөвхөн сургуульд байхдаа л тоглож байсан. Сургуулиа төгсөөд вирус  судлаач болсон. Одоо москвагийн нэгэн фирмд хими-биологчоор ажилладаг.

4.    “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Юля Грибковагийн Марианна Ионессян. Москвагийн Улсын их сургуулийг философич мэргэжлээр төгсөөд АНУ-д цагаачилсан. 1997 онд Техасын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистр цол эзэмшсэн. Одоо Виржини мужид амьдарч байгаа.

5.    “Ирээдүйгээс ирсэн зочид”-ын Фима Королевын Илья Наумов харин дахиж кинонд тоглоогүй. Одоо барилгын бизнес эрхэлж байгаа.
Энэ киноны Колигийн дүрд тоглосон Алексей Фомкин 1996 онд нас барсан.

6.    “Үнэнч, хонгорхон хайрт минь” киноны Ларсеновын гэр бүлийн эгч дүү хоёр. Полина 1993 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгсөөд “Мастерская П.Фоминко” театрын жүжигчнээр ажиллаж байна. Ксения нь киноны сургууль, театр студийн ажил эрхэлж байгаа. Хоёулаа театр кинонд тоглосоор байгаа.

7.    “Үнэнч, хонгорхон хайрт минь” киноны XIY Людвигийн дүүгийн дүрд тоглосон Денис Зайцев 1997 онд Ленинградын театр урлагийн академи төгсөөд Н.П.Акимовын нэрэмжит хошин жүжгийн театрт тоглож байгаа. Хэд хэдэн кино, рекламд тоглосон.

8.    “Том Сойерийн адал явдал”-ын Федор Стуков. Щукины нэрэмжит театрын дээд сургуулийг 1993 онд төгссөн. Театрт тоглож, телевизийн “Лего-го”, “16 хүртэлх болон дээш насныханд”  нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ кинонд тоглож байгаа. Бас найруулагчаар ажиллаж “80-аад оныхон” цуврал кино хийсэн.

9.    Үлгэрийн Иванушкагийн Виктор Перевалов бага байхдаа олон кинонд тоглосон. Нэг хэсэг дэлгэцээс хөндийрсөн ч 2000 оноос олон ангит кинонд туслах дүрд тоглож байгаад 2010 онд нас барсан. Тун бага тэтгэвэртэй амьдарч байсан даа.

10.    “Ералаш”-ийн од Александр Лойе 1993 онд “Херши-кола” рекламд тоглож 2004 онд олон ангит “Сохор” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан. Кинонд ч тоглож байгаа.

11.    Электрон жаал”-ын Электрон жаал, Сыроежкин хоёр. Ах дүү Торсуев, Юрий болон Владимир. Олон жил бизнес эрхэлсэн ч нэг их амжилт олоогүй. Владимир такси барьж, Юрий герман руу гарсан. Одоо тэр хоёр Москвад хоёр өөр компанид ажиллаж байгаа. Кинон тоглох урилга аваагүй.

12.    “Электрон жаал”-ын танхай жаал Макар Гусевын үрийн Василий Скромный өөр нэг ч кинонд тоглоогүй, зүгээр л далайчин болсон.

13.    Мөн л “Электрон жаал”-ын Евгений Лившиц хөгжмийн дээд сургууль төгсөөд Германд ажиллаж Дюссельдорфын найрал хөгжимд тоглож байгаа.

14.    Малвинагийн дүрд тоглодог Татьяна Проценко Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулйин кино судлаачийн анги төгссөн. Кинонд тоглох санал ирж байсан ч татгалзаж байсан гэдэг. Одоо шүлэг бичиж, охиноо өсгөж байгаа

15.    “Буратино”, “Улаан малгайт”-ын чоно Дмитрий Иосифов. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг  Алексей Баталовын урланд төгссөн. Минскт кино жүжигчнээр ажиллаж олон студийн кинонд тоглож, найруулагчаар ажиллаж байлаа. Одоо телевизийн киноны төслүүд дээр ажиллаж реклам, клип, реалити-шоун дээр ажилладаг.

16.    “Баригдашгүй өшөө авагч” Валерка. Михаил Метёлкин Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн. Телевизэд баримтат киноны захирлаар ажилласан ч киногоо орхиогүй. Найруулагч Александр Столбер түүнийг найруулагч болохыг урьсан. 20 хоногт 30 шалгалт өгч Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элссэн. Одоо найруулагчаар ажиллаж байгаа

17.    “Баригдашгүй өшөө авагч”-ийн Яшка цыганы Василий Васильев дахиж кинонд тоглоогүй. “Ромэн” театрт ажиллах урилга ирсэн ч хоёр жил л ажилласан. Драмын жүжигчний анги төгсч Ленконцертод гитардан цыганы романс хөгжимдөж, дуулж байгаад одоо соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байна.

18.    Мария, Мирабелла” мюзиклын Меди Маринеску мэргэжлийн жүжигчин, одоо ч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ кинонд тоглосон Жилда Манолеску хэдэн жилийн өмнө авто ослоор өөд болсон.

19.    Урт оймст Пеппид тоглосон Светлана Ступак эгэл мэргэжил эзэмшихээр жүжигчний карьераа орхисон. Гурван ч удаа гэр бүл зохиож нэг охинтой болсон.

20.    Тутти хүүхэлдэйн Лина Бракните хүүхэд байхдаа олон кинонд тоглосон. Сургуулиа төгсөөд Бүх холбоотын кино урагийн дээд сургуульд элссэн ч төгсөөгүй. Вильнюст очиж түүхийн мэргэжлээр сургууль төгссөн. Литвийн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн номын санд 20-иод жил ажилласан.

21.    “Оддын жаал”-ын Павел Чернышев дахиж кинонд тоглоогүй. Эцэг эх нь ч бас ингэж бодож байж. Ард түмнүүдийн найрамдлын дээд сургууль төгсч цэргийн алба хаасан. Одоо буяны бизнес эрхэлдэг.

22.    Курьерийн дүрд тоглосон Федор Дунаевский хэд хэдэн кинонд тоглосныхоо дараа гадаадад гарсан. Герман, Италид хэдэн жил амьдраад Оростоо эргэн ирж найруулагч болсон. Израильд 15 жил амьдарч бизнест орсон. Ачаа тээврийн бизнес эрхэлдэг.

23.    “Плюмбум-аюултай тоглоом” киноны жаал хүү Антон Андросов 1990-ээд оны дундаас бизнес эрхэлж байгаа.

1 Сэтгэгдэл
Электрон жаалын 3 ангийг үзье
Хүүхэд насны мөрөөдлүүд
Хамгийн их уншсан