Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Монгол мөхөшгүй” тоглолтын хэвлэлийн хурал боллоо

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна.

    Язгуур урлагийн 9 хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр 11:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийлээ. Уг тоглолт 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг,ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг 3 дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна.  Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьсан юм байна.

  Дашрамд дуулгахад “Монгол Мөхөшгүй” тоглолтын тасалбарын үнэ суудал харгалзахгүй 50,000 төгрөг бөгөөд эхний 2 өдрийн тасалбар худалдаалагдаж дуусчээ. Ийнхүү сүүлчийн өдрийн тоглолтын тасалбарыг www.easyticket.mn онлайн худалдаагаар, МҮЭСТО-ны кассаар мөн 1199,1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89065652, 99005652 утаснаас аваарай.

Нүүдэлчдийн соёл урлаг агуу байжээ гэлцэнэ, чухамхүү юугаараа агуу байсныг энэхүү тоглолт
та бүхэнд харуулах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан