Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпоос гурван алтан медаль хүртээд “Белорусын баатар” боллоо

Белорусын биатлонч Дарья Домрачева Сочигийн өвлийн олимпоос гурван алтан медаль хүртэн жинхэнэ гавьяа байгуулснаар тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко түүнд Белорус улсын баатар цол шагнасан байна.

“Эрхэм Даша минь. Энэ бол гайхамшигтай амжилт. Чи ёстой гайхалтай байлаа. Чиний шинэ амжилтаар  белорус даяараа  биширч байна. Олимпын гурван удаагийн аварга цол авснаараа чи жинхэнэ гавьяа байгууллаа. Орчин үеийн түүхэнд ийм тохолдол байсан бил үү. Эх орон чинь дээд шагнал “Белорус улсын баатар” цол олгосонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Аз жаргал, эрүүл энх, амжилт хүсье” гэж ерөнхийлөгч Лукашенко илгээлтдээ дурджээ.
Ерөнхийлөгч Лукашенко бас түүний алтан медаль бүрт 150 мянган долларын шагнал өгөхөө амласан байна.

Дарья Домрачева Сочигийн олимпийн биатлоны тэмцээний  ганцаарчилсан болон цуваагаар гарах, бөөн гарааны төрөлд гурвууланд нь түрүүлэн олимпын гурван алтан медалийн эзэн болсон юм.

Дарья Домрачева 1986 онд Минскт архитекторын гэр бүлд төрсөн. Тэрээр багаасаа сагсан бөмбөг, бүжгээр хичээллэж байгаад ахыгаа дагаж  дасгалжуулагч Дорошенкогийн удирдлага дор цанаар хичээллэх болжээ. 1998 оноос түүний ээжийн нь ажиллаж байсан оросын Ханты-Мансийскийн автономит  тойргийн Нягань хотод биатлоны сургууль нээгдэж тэндээс сдортын амжилтын гараа нь эхэлжээ.

2003 он гэхэд тэрээр оросын өсвөр үеийн шигшээ багийн бүрэлдхүүнд орж олон улсын хэмжээний тэмцээнээс анхны медалиа хүртэж байж.

2004 онд Даша төрсөн хот Минсктээ ирж белорусын эмэгтэйчүүдийн шигшээ багт орсон байна.
2008-2009 оны үнэлгээгээр тэр дэлхийн цомын жагсаалтын долдугаарт жагссан тамирчин юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан