Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүмүүсийг үзмэр болгосон амьтны хүрээлэн ХХ зууны эхээр

Европт 1935, 1936 онд л дөнгөж негрүүдийг үзмэр болгож байсан амьтны хүрээлэнг Турин, Базельд хааснаар хүн үзмэр төгсгөл болсон байна. Энэ хүртэл цагаан арьстнууд хөөрхий хар арьстан, индианууд эксимосчуудыг үзмэр болгон харж баясацгаадаг байж.
     
Бүр XYI зуунаас л европчууд шинээр нээсэн газар орнуудаасаа негрүүдийг яг л  шимпанзе, лам гөрөөс, тоть шиг сонирхон  авчирч үзмэр болгож байж. Ийн XIX зууныг хүртэл хар арьстнууд баячуудын хашаанд үзэсгэлэн болон тэднийг зугаацуулдаг байсан байна.

                            Базель дэх амьтны хүрээлэн дэх сомаличууд

    Германы канцлер Вильгельм II Гамбург дэх амьтны хүрээлэнгийн
негрүүдийг үзэж явна. 1909 он

ХХ зууны эх гэхэд Берлин, Антверпен, Лондон, Базелийн амьтны хүрээлэнд негрүүд үзмэр болон байсаар л байлаа. Варшавт ч бас л тэднийг үзүүлдэг байлаа. 1902 онд негрүүдийг сонирхож 800 мянган хүн Лондонгийн амьтны хүрээлэнд очсон байдаг. Ер нь тэр үед европын 15 хотод негрүүдийг үзүүлдэг байсан гэдэг.
      
Ийм амьтны хүрээлэнгийн торон дотор хөөрхий тэднийг яг л эх нутагтаа байдаг шиг нь “Угсаатны тосгон” байгуулан амьдруулж тэд хэрхэн амьдардаг, хоол ундаа яаж хийдэг, ямар зэвсэг ашигладаг  зэргийг үзүүлдэг байж.

Харин европын цаг агаар уур амьсгалаас болж негрүүд удан амьдарч чадахгүй байлаа. 1908-1912 онд гэхэд л Гамбургийн “амьтны хүрээлэн”-д 27 негр амь алдсан байдаг.
     
Ийм амьтны хүрээлэнгүүдэд зөвхөн негрүүд төдийгүй инуит, Суринамын индиан, Патагоны индиан гээд янз бүрийн омгуудын хүмүүсийг авчирдаг байж.

Сургуулиуд сурагчдаа зохион байгуулалттайгаар авчирч негрүүд омгуудын хүмүүсийг үзүүлдэг байсан гэдэг.
Мэдээж эрдэмтэд угсаатны зүйч, хэл судлаачид маш их сонирхоно.


Ийм амьтны хүрээлэн зөвхөн баруунд байсангүй, Энэтхэгт ч бас байжээ. Энэтхэгийн эрх баригчид туземчуудыг соёлжих, европ хувцас өмсөх, техник ашиглах, суралцахыг хориглож байсан байна. Тэгээд тэдний суурингуудын дундуур зам тавьж “эртний” амьдралыг хүмүүст үзүүлдэг байжээ.


Лондонгийг аялал жуулчлалын компаниуд эртний энэ зэрлэг амьдрал бүхий  Human Zoo үзүүлнэ хэмээн тасалбар худалдаалж багагүй ашиг олдог байсан гэдэг.  




    
       

0 Сэтгэгдэл
NEGRYYD gedeg hellegn tedniig doromjilson helleg ym bnle shy. Zygeer har aristanuud gehn zuv bha
Human zoo-g mongold, ter tusmaa ub-t harna uu. bgaashd. manaihan yumaar dutahgui l dee.
Хамгийн их уншсан