Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Модны үндэснээс ургасан Будда бурхан
Тайландын Аюттхая хотын Ват Махатхет сүмийн нутаг дэвсгэр дэх нэгэн модны олон салбарласан үндсэн дотор Будда бурхны толгой харагддаг байна. Нэгэн цагт Ват Махатхат сүм хааны хийд байж асар том нутаг дэвсгэртэй, бурхны шашинтнуудын гол төв байсан гэнэ.
1767 онд хотыг бирмчүүд сүйтгэх үеэр энэ сүм өөр олон хийд дуганыг сүйтгэн шатааснаас өнөө хүртэл балгас хэвээр байгаа юм.
Булаан эзлэгчид тайчуудыг дахин шүтүүлэхгүй гэснээс сүм хийдүүдэд байсан олон тооны Будда бурхны толгойг цавчин толгойг нь газарт олдохооргүй булжээ.
Үнэхээр ч олон сүм хийдийн тууринд өнөөдөр толгойгүй Будда бурхан байдаг. Бурхан шашныг нь доромжилсон энэ аймшигт үйл явдлыг Ват Матхат хийд, байгаль “эсэргүүцэн” өөрөө Будда бурхны толгойг модны үндэснээс ургуулан ил гаргасан гэж ярьдаг байна.
1350 онд сууриа тавьсан Аюттхая хот бирмчүүдийн довтолгооноос өмнө нэг сая гаруй хүнтэй том хот байжээ. Эртний Аютия хаант улсын нийслэл байсан энэ хотын үлдэгдэл зарим хэсгийг НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвд бүртгэн авсан байдаг юм.
Тайландын нийслэл Бангкокоос ердөө 75 км зайтай байдаг энэ газарт очвол модны үндэснээс ургасан Будда бурхны тэргүүнийг үзэж болно.
sdakkkkk
ss*****
hiimel bna *****

0 Сэтгэгдэл
2014.02.25
2014.02.25
2014.02.25