Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Б.Амархүүгийн тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал зарлагдлаа

Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлсэн цагаасаа дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх 3 сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарласан билээ. Тэрээр нээлтийн товоо зарлаад байсан “Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны хэвлэлийн хурал 2 сарын 28-нд 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулагдахаар зарлагдлаа.

   Хэвлэлийн хуралд “Анхны үнсэлт” мюзиклын уран сайхны удирдагч Р.Мөнхсайхан, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү нарын тэргүүтэй мюзиклын бүх уран бүтээлчид оролцож хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод үзэгч түмэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх хэвлэлийнхнээс мюзиклын нээлтийн өдрийн мандатыг олгох бүртгэлийг авах юм байна.

Ийнхүү 2 сарын 28-нд 12:00 цагаас албан ёсны хэвлэлийн хурлаа зарлаад байгаа  “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан