Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Виктория Бекхэм ноосон триког сандаалтай хослуулав


Залуу бүсгүйчүүдийн хувьд хувцаслалтаараа байнга үлгэр дууриал болж байдаг загвар зохион бүтээгч Виктория Бэкхем Парист орчин үеийн загварын нэгээхэн шийдлийг өөрийн биеэр үзүүлэв. Тэрээр Францын нийслэлд “Printemps”  их дэлгүүрийн танилцуулгад оролцохоор ирсэн байна. Мэдээж  хүндэтгэлийн үйл ажиллагаанд өөрийн нэрийн даашинзаар гоёж. Чухам юу нь олны анхаарлыг татав гэхээр тэрээр ноосон саарал триког “Manolo Blahnik”-гийн сандаалтай хослуулж өмсчээ. 558 еврогийн үнэтэй сандаалыг ийн өмссөн нь эхлээд загварын алтан дүрмийг эсэргүүцсэн мэт харагдавч “ Их хотын секс” киноны бүсгүйчүүд аль эрт өөр дүрэм зохиосныг сануулах мэт. Алдарт Сара Жессика Паркер зуны гутал дээр өвлийн трико, өмд өмсөх нь хэвийн л үзэгдэл мэт гардгийг бүсгүйчүүд андахгүй.

0 Сэтгэгдэл
шал тэнэг харагдаж бна
Хамгийн их уншсан