Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ тив хоорондын баллистик пуужин хөөргөжээ


ОХУ тив хоорондын баллистик пуужин хөөргөж туршсан байна. Харин стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тив хоорондын баллистик пуужин хөөргөн турших тухайгаа АНУ-д урьдчилан мэдэгджээ. РС-12М “Тополь” пуужин хөөргөж байгаа нь Украинд болж байгаа үйл явдалтай холбоогүй гэж ОХУ албан ёсоор мэдэгдлээ. Тив хоорондын баллистик пуужинг Астрахань мужийн “Купустин Яр” талбайгаас хөөргөсөн нь ийм төрлийн пуужингийн байлдааны бэлэн байдлыг туршиж байгаа хэрэг гэж мэдээлж байна. Пуужин Казахстаны “Сары-Шаган” талбай дахь заасан цэгээ оносон гэж мэдээллээ.
Саяхан  БНАСАУ ойрын тусгалтай пуужин хоёрыг харвасан нь  олон улсад дуулиан тариад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Умард Солонгосоос ялгарах юм алга шив дээ, хөөрхий Орос
Хамгийн их уншсан