Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сумдыг энэ жилээс халуун, хүйтэн устай болгоно


Монгол Улсын засаг захиргааны хамгийн бага нэгж хөгжлөөрөө сүүл мушгидаг нь сумын хөгжил хэдийнэ хоцрогдсоныг илтгэдэг билээ. Өнгөрсөн жилүүдэд сумдад чиглэсэн төрийн бодлого орхигдож, төсөвлөсөн мөнгө нь Засаг даргын шинэ байр, соёлын ордон зэрэгт урсдаг байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хөгжлийг хотоос бус орон нутгаас эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэнд “Сум” төслийг сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хэрэгжүүлж байна. Харин өчигдөр сумдын инженерийн дэд бүтэц болон бусад асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын талаар аймаг, сумдын Засаг дарга нарыг оролцуулсан уулзалтыг салбарын яам зохион байгууллаа. Тухайлбал, энэ оны төсвийн тухай хуулийн XV.1.58-д тусгагдсан Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл зэрэг 16 аймгийн нэг сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах, “Сумын төвийн шинэчлэл” төсөл болон “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах” төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал, бодлоо солилцсон юм.

Дээрх төслүүдийг хэрэг­жүүлэхтэй холбоотойгоор өнгөр­сөн жил дөрвөн яамны тус бүр зургаан мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг сумдад очиж ажилласан бөгөөд орон нутгийн хөгжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон юм. Тэгэхдээ төвлөрөл болон хүн амыг нь харгалзан, үндсэн та­ван бүлэгт хуваан үзэж. Тод­руулбал, 3000 хүртэлх хүн амтай, 3000-5000, 5000-аас дээш хүн амтай, 21 аймгийн төв, онцлогтой буюу хилийн боомт, томоохон уурхайтай сум гэж хуваан, энэ таван бүлэгт тохирсон хөгжлийн хөтөлбөрийн загвар гаргасан билээ. Тиймээс энэ жилдээ багтаан 16 аймгийн нэг, нэг сумдад айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг хийж дуусгахаар болсон юм.

Харин орон нутгийн хөрөнгө оруулалтыг 2016 он хүртэлх хугацаанд нэг хүнд нэг сая төгрөг гэж тооцон судалгаа гаргажээ. Энэ нь, дунджаар 5000 хүнтэй сум таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс авна гэсэн үг. Гэхдээ орон нутгийн сангаас гарах хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгөөс салгаж ойлгох хэрэгтэй. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй олгох асуудлыг ч бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтыг 100 мянган төгрөгөөр тооцон гаргажээ.

Дулааны мөнгө харилцан адилгүй төлөгдөж магадгүй

Энэ ондоо багтаан 16 сумдыг инженерийн шугам сүлжээгээр хангах хэдий ч дулааны мөнгө газарзүйн байршлаас хамааран харил­цан адилгүй байх магад­лалтай.  Энэ нь, аймгийн тө­вөөс алслагдсан эсвэл ойр хавьд нь нүүрсний уур­хай байхгүй зэрэг хэд хэдэн зүйлээс хамаарна. Өнөөдрийн байдлаар дулааны мөнгөнд хэд, хэчнээн төгрөг зарцуулах нь батлагдаагүй ч хамрах хүрээ болон газар нутгийн хэмжээг орон нутагтай харилцан тохиролцсоны дараа шийдэгдэх аж.  
Энэ талаар Эрчим хүчний яамны харьяа, “Эрчим” корпорац зураг төслийн судалгааны байгууллагын зөвлөх Ц.Алтангадасаас зарим зүйлийг тодрууллаа. Тус корпорац сумын төвийн хэв, маягийн зураг төслийг хийжээ.

-Төслийн судалгааны үр, дүнгийн тайланг хэзээ тавих вэ?
-Нэгдсэн дулааны төв, халаалтын зуух, хэрэгцээний халуун, цэвэр ус зэргийг төлөвлөсөн. БХБЯ-ны дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдсоноор шинэ сумын төв нэгдсэн инженерийн дэд бүтэцтэй болох юм. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн судалгаа хийж, дууссан. Зураг төсөл нь ч дуусаад экспертизээс зарим зураг нь гарсан. Магадлал хийгээд гүйцсэний дараа иж бүрэн дууслаа гэж ойлгож болно.

-Суурьшлаас хамааран станцуудын хүчин чадал өөр байна гэж байсан. Өртөгийн хувьд ямар байх бол?
-3000 хүртэлх хүн амтай газарт байгуулах станцын өртөг ойролцоогоор 1.9 тэрбум төгрөг. 3-5 мянга болон 5000-аас дээш хүн амтай бол 2.2-2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй босно гэсэн судалгаа гарсан. Харин байгуулсны дараа ашиглалтын асуудал их чухал байдаг. Зарим суманд нүүрс байхгүй учраас холоос татах хэрэгтэй болдог. Тиймээс зардлыг нь даагаад авч явах чадалтай хувийн компанитай хамтрах хэрэгтэй.

-Дулаанд төлөх өртөг харилцан адилгүй байна гэж ойлгож болох уу?
-Нүүрсний тухай ярихад л өртөг харилцан адилгүй гарна. Тиймээс сум, орон нутгаас  дэмжиж, үнэ тарифын тал дээр ойлгуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулсан учраас эргээд ашигтай байх тарифыг батлан цаашид авч явах нь чухал. Төв аймагт гэхэд зургаан суманд хувийн компаниуд хөрөнгөө оруулан ашиглалтыг нь аваад явж байна. Оруулсан хөрөнгөө нөхөөд жаахан ашиг гаргаад явж байгаа нь зүйн хэрэг. Арван жилийн түрээстэйгээр өгчихсөн.

Сумын төвийн айл өрх, албан бай­гуул­лагуудыг
халуун, хүйтэн ус, бохир, дулаанд холбох төсөлд
багтсан 16 сумын нэрсийн жагсаалт


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан