Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014. 03.12

Тендер шалгаруулалтын нэр: Түлш дамжуулах тоноглолын сэлбэг

Тендер шалгаруулалтын дугаар: М-22-2014

ДЦС-3 ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Түлш дамжуулах тоноглолын сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 270,0 сая төгрөгөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:  100 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2

Тендерийн хамт тендерийн нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер оролцох эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

“Дулааны гуравдугаар цахилгаанс танц”ТӨХК-ийн өрөө ¹03

Хангамжийн хэлтэс

Утас: 341990, 70111304    Факс: 976-11-344111

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан