Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан хуур-2014” наадам ирэх сард шилдгүүдээ тодруулна

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулагчид болон нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон эрхэмүүд өнөөдөр хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хэвлэлийн хуралд наадмын ерөнхий продюссер нэвтрүүлэгч МУСГЗ Ж.Батбаяр, ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ У.Далантай, “Анир” студийн захирал МУСТА Б.Алтанхуяг, наадмын ерөнхий зохион байгуулагч, санаачлагч “Нандин Үндэс” ТББ-ийн тэргүүн Б.Батхуяаг нар оролцож наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.,

“Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөгөөд 16:00 цагаас Улаан хивсний ёслолоор эхэлж, 19:00 цагаас шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтоо зохион байгуулах ажээ. Тэрээр үндсэн 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах бөгөөд ирэх сарын 17-нд наадамд нэр дэвшигчдийг танилцуулах юм байна.

   Түүнчлэн дашрамд дуулгахад "Алтан хуур" наадам  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эзэд тодорч байсан бөгөөд тус наадам нь монголын нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, олон нийтийн хүндэтгэлийг хүлээж тус тус урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа дуучдын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулсан томоохон арга хэмжээ болж байжээ. Ингээд 2005 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадмын эздийг алдаршуулан танилцуулъя.

1. "Шилдэг эмэгтэй дуучин" номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. "Шилдэг видео клип" номинацид: “Логик” Фильм студи
3. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин" номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. "Шилдэг цомог" номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. "Шилдэг аялан тоглолт" номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. "Шилдэг концерт" номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. "Шилдэг дууны шүлэг" номинацид: З.Түмэнжаргал агсан
9. "Шилдэг хослон дуулаач" номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга" номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. "Шилдэг эрэгтэй дуучин" номинацид: МУГЖ У.Далантай
12. "Зохиолийн шилдэг дуу" Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан