Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амьдрал нулимсанд дургүй” киноны 10 сонин баримт


Та бидний дахин дахин үзээд ч уйддаггүй “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино 1980 оны хоёрдугаар сард дэлгэцнээ гарч байж. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан Зөвлөлтийн кино найруулагч Владимир Меньшовын энэ бүтээл америкийн кино академийн “Оскар”ын шагнал хүртэж байсан. Энэ алдарт киноны тухай 10 сонин баримт энэ.
 
1.    Сонирхолгүй зохиол
“Киноны зохиол эхлээд надад шууд л таалагдаагүй” хэмээн Владимир Меньшов дурсч байна. Ганцхан Катерина уйтгар гунигтайгаар унтаад олон жилийн дараа сэрүүлгийн дуугаар том болчихсон охинтой сэрж байгаа нь сонин шийдэл байсан. Би эхлээд хэдэн хуудас алгасчихав уу даа гэж бодсон чинь анхнаасаа л ингэсэн шийдэл байсан  л даа. Ингээд зохиолч Валентин Черныхад санал тавьж зохиолоо өөрчлөхийг хүссэн байна. Зохиогч өөрөө татгалзсан болохоор Меньшов өөрөө засварлаж үйл явдлын өөр шугам гарган шинэ дүрүүд бий болгожээ. Зохиол ч 60 хуудас байснаа 90 хуудас болсон гэдэг. Энд хоккейч Гурин шинээр гарч ирсэн бол танилцах алба бий болж.

Гол баатар Екатерина Тихомирова үйлдвэрийн захирал, Москвагийн зөвлөлийн депутат сонгочидтой уулзалт хийдэг байсныг өөрчилж танилцах албанд очдог болгожээ. Энд Лия Ахеджакова гайхамшигтай тоглож гол дүрийг улам ч тодруулсан байдаг.
Екатерина Людмила хоёр аргентины ЭСЯ-нд дипломат хүлээн авалтад очдог байсныг Меньшов зүгээр л гэртээ хүмүүсийг урьж байгаа болгож энгийнээр шийдсэн байна.

2.    ЗХУ-д секс байхгүй

Рудикт хүүгийнхээ өмнөөс гүйдэг ээжээс гадна эцэг Рачков байсныг хасчээ. Ер нь олон тайзыг Меньшов энгийн ахуйд ойртуулж өөрчилсөн гэнэ. Ухаандаа Гоша зурагт үзэнгээ тоос сорогч засч байх жишээтэй. Гэхдээ  олон үг хэллэгийг эвлүүлгийн явцад хассан гэдэг. Николай Гошаг эрж очоод “Дэлхий ертөнцөөр юу болж байна” гэхэд нь Николай “Тогтворгүй л байна аа. Террористууд “Эйр Франс”-ын онгоцыг барьцаалж” гэдэг байж. “Эйр Франс” бухимдан асуудал үүсгэж мэднэ гээд нэрийг нь хассан бол тэр хоёр хамтраад “Залуу хасаг эр Доноор зугаалж явна” гэж дуулдаг хэсгийг мөн хасчээ.

ЗХУ-д секс байж болохгүй гээд Табаковынд Екатерина очсон хэсгийг тун ч их танаж тайрч, ёстой л хувцас тайлаад өмсөх төдий болгосон байна. Өмнө нь шалгаж байсан олон эмэгтэй энэ хэсгээс болоод тоглохос татгалзаж байжээ.

3.    Гошад маань хэн тоглох вэ

Гошад тоглуулахаар олон жүжигчнийг сонгож шалгасан гэдэг. Виталий Соломин, Вячеслав Тихонов /Штирлиц/ Олег Ефремов, Леонид Дьячков гээд л...Найруулагч нэгийг нь ч баталсангүй. Эцэст нь өөрөө тоглохоор шийдээд байтал телевизээр “Миний эрхэм хүн” кино гарч байх таарч. Ингээд л Меньшов Гошад тоглох хүн бол Алексей Баталов юм байна гэж сонгожээ.

Гэтэл Баталовт сэхээтэн-селесарийн дүр нэг л таалагддаггүй. Нэлээд удсаны эцэст зөвшөөрсөн байна. Александр Фатюшиныг эхлээд Николайн дүрд шалгаж байснаа болиод хоккейчин Гурины дүрийг өгсөн байна. Фатюшин ч энэ дүрдээ хайртай, гэхдээ төгсгөл хэсэгт олон гардаггүйдээ жаахан гомдолтой байсан гэдэг. Тэрээр бүр тэмцээнд оролцож байгаагаар гарах байсан ч түүнийг нь хасчээ.

4.    Баталовын хос нь хэн байх вэ

Гол дүрийн эмэгтэйд мөн л олон хүнийг шалгаж. “Мосфильм”-ын удирдлага Меньшовт Анастасия Вертинская, Жанна Болотова, Ирина Купченко, Валентин Телечкина нарыг санал болгосон гэнэ. Ингээд өөр бас хэдэн жүжигчнийг шалгаж байсаар Вера Алентоваг сонгосон байна. Номхон дуугүй Тосид Галина Польских, Людмила Зайцева, Нина Русланова гээд бас хэд хэдэн эмэгтэйг шалгаж. Тэгээд Раиса Рязановаг уран сайхны зөвлөл баталжээ. Хэлэмгий доломгой Людмилад тоглосон Ирина Муравьева эвлүүлгийн явцад бүр гомдоод уйлж байсан гэдэг. “Миний баатар надад огт таалагдсангүй. Хэлэмгий, дураараа, бүдүүлэг....” гээд л. Гэтэл явж явж энэ бол Муравьевагийн шилдэг дүрийн нэг болсон. Түүнийг телевизийн нэг жүжигт тоглож байхыг нь хараад Меньшов энэ дүрдээ сонгож урьсан гэнэ.

5.    Насны зөрүүтэй “охид”

Кино зураг авч байхад Вера Алентова 37, Раиса Рязанова 35, Ирина Муравьева 30 настай байж. Хамгийн хэцүү нь кино эхлэхэд тэд хөдөөнөс нийслэл хотод ирсэн 19 настай охид байснаа дараа нь 20 жил өнгөрсөн 40 хүрч байгаа хүмүүс болох байсан. Насны энэ ялгааг жүжигчид ч гайхалтай гаргаж чадсан, мэдээж хувцасны зураач, нүүр будагчид ч гайхамшигтай ажилласан. Алексей Баталов гэхэд л өөрийнхөө дүрээс 11 насаар ахмад байсан шүү дээ.

6.    40 наснаас амьдрал эхэлдэг

Меньшовын энэ кинонд сул дүр гэж үнэхээр байхгүй. Нийтийн байрны комендант, зочилж ирсэн хүмүүс. Тэнд л энэ киноны алдарт “40 наснаас амьдрал эхэлдэг” гэсэн үгийг нэгэн байгууллагын орлогч дарга хэлдэг. Байрны жижүүр авгай ч гэсэн Людмилатай эвсч утсаар ярьж байгаа, Катеринаг төрөхөөс гаргаж авч байгаа гээд л яг л гол дүр шиг.

7.    Александра энэнээс л болоод дипломат болоогүй

Гол баатрын охин Александрад тоглосон Наталья Вавилова бүр сурагч байхдаа Меньшовын нэг кинонд нь тоглож байжээ. Даанч түүний эцэг эх нь охиноо жүжигчин болгохын эсрэг харин ч дипломат болгох гэж шалгалтад бэлтгүүлэхээр Гадаад яамны дэргэдэх курст суулгаж байж. Александрагүйгээр зураг авч эхлээд байтал нэг арга олсон байна.

Тэгээд эцэг эх рүү нь Баталовыг явуулжээ. Нэртэй жүжигчнийг харсан тэд татгалзаж чадсангүй. Ингээд л  зурганд орж өнөөх Гадаад яамныхаа курсыг ч орхиж Кино урлагийн дээд сургуульд ороод дипломат биш жүжигчин болох нь тэр.

8.    “Дахиад л чи хайр дурлал гээд явна уу”

 Зураг дуусч “Мосфильм”-ын уран сайхны зөвлөлөөр орлоо. Зөвлөлийн гишүүд ч сэтгэл өндөр, “Мосфильм”-ын захирал Сизов барагтай юманд түрүүлж дуугардаггүй, хуурай хүн, Гэтэл тэр Меньшовт “Бид энэ киногоор олон шагнал авч ард түмний хайрыг татна даа” гэсэн гэнэ. Харин Намын төв хорооны нарийн бичгийн дарга Гришин зуслан дээрээ үзээд дараа нь “Дахиад л чи хайр дурлал гээд явна уу” гэсэн юмдаг. Тэгээд л улс орны удирдлагууд үзсэн байна. Тэнд ямаршуухан байсныг хожим нь өнөөх Сизов “Гайхалтай. Гришин ч тэр, Брежнев бүр алмайрсан” гэж дурсчээ. Ингэж киноны хувь заяа шийдэгдсэн байна.

9.    Өндөр авч эхэлсэн нь

Анхны жилд гэхэд л киног 85 сая хүн үзлээ, гадаадын 100 орон худалдан авлаа. Кино дэлхийг тойрч байхад хил алхдаггүй ганц хүн бол найруулагч Меньшов л байлаа. “Намайг яагаад хил гаргахгүй байна” гэж тэр асуух ч хэн ч хариу хэлдэггүй. “Гэтэл бараг жил болж байж би учрыг нь өөрөө олсон юмдаг. Нэгдүгээрт Подгорныйг албан тушаалаасаа авхуулахад би улс орны хоёрдахь хүнийг яагаад ингэж байгаа юм бол гайхсанаа хэлж байсан юм. Хоёрдахь нь болохоор гадаадын ямар нэгэн дэлгүүрийн бүтээгдхүүн их хэрэглэдэг маань байлаа. Энэ бол хангалттай шалтгаан байлаа” гэж Меньшов дурссан байдаг. Үзэл суртал аа гэж.

10.    Рональд Рейган энэ киног 8 удаа үзсэн


“Оскар”-ын шагнал гардуулах урилга Меньшовын гэрийн хаягаар ирсэн гэдэг. Найруулагчийг мөн л Америк явуулсангүй. Зөвлөлтийн ЭСЯ-ны соёлын атташе очиж шагналыг нь авсан байна. Маргааш нь л гэхэд “Оскар”-ын шагналыг зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагын  ажилтан ирж авсан гэсэн мэдээлэл сонинууд дээр гарсан гэнэ. Найруулагч энэ хүндтэй шагнал авах болсноо бас их хожуу мэджээ. “Оскар”-ын алтан баримал их олон жилийн дараа түүнд ирсэн байна. 1989 онд түүнийг “Ника” шагнал авахад нь л Мосфильмд хадгалагдаж байсан “Оскар”-ыг нь өөрт нь өгөхөөр шийдэж.

Владимир Меньшовын ярьснаар бол АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган 1985 онд Михаил Горбачевтай уулзахаар бэлтгэж байхдаа оросуудын сэтгэлзүйг ойлгох гэж “Амьдрал нулимсанд дургүй” киног найман удаа үзсэн гэдэг.

1 Сэтгэгдэл
Гайхалтай кино шүү.
xed ch uzeed uiddaggui
Юм ойлгож хүлээн авах чадвартай хүмүүс үзнэ дээ. Соц энэ тэр хөгшин гар гэж бусдыг доромжлохоосоо өмнө одоогийн ***** ***** гэж байнга хэлдэг америк киноноос илүү амьдралд ойр кино
Мисс Бадамгэрэл энэ киног амьдралдаа нэг ч vзээгvй гэж байсан,
настояшии шедевр
bi xed ch vzsen uidaxgvi e goy kino
bi xed ch vzsen uidaxgvi e goy kino
saixan kino shuu
орос кино амьдралд ойрхон
яг үнэн хэллээ
Зөвлөлтийн кино уралг чинь онцгой байсан шүү дээ. Ямар ч хуучин киног нь , бүр үзэл сурталжсан киног нь ч үзэхэд нэг юм хэлээд байдаг.
Манай киноны дуу оруулдаг жүжигчид энэ киног яг монгол кино шиг буулгаж чадсан нь гайхамшигтай. Тэртээ 1980 он шүү дээ.
hezee ch uidahgui goio Kino shuu
яг үнэн. санал нэг байна. тэр үеийн орчуулга, дуу оруулгатайгаар нь хэд ч үзээд уйддаггүй. сүүлд үзээд орчуулга, дуу оруулга нь ерөөсөө ч таалагдаагүй
Хэт үзэл сурталчилсан, коммунист, хаалттай соц нийгэмд ийм тасархай кино хийгээд гаргана гэдэг зохиолч, найруулагчийн ур чадвар, ухаанынх. Америк, Орос хоёр тухайн үед сансар, цөмийн ***** гээд бүхий л зүйлээр өрсөлдөж уралддаг байсан. Урлагаар мөн өрсөлдөж, америкчууд буюу Холливуудынхан Оросын амьдралын, сэтгэлийн, уянгын иймэрхүү драм хэзээ ч хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч бууж өгч байсан гэдэг. Гэхдээ америкчууд цаана аа шаралхаж, нэг кино хийсэн Клинт Иствүүд, Мерли Стрип нарын тоглосон "Медисоны гүүр" юм. Оросын сэтгэлзүйн кинонд дөхөж очмон гэдэг.
Тэр 31 хүрэх гэж байгаа бүсгүйтэй танилцья
үнэхээр сайхан кино би соц үеийн орчуулгатайгаар нь үзэх бүүр дуртай хичнээн үзсэн ч уйддаагүй харин орчин үеийн орчуулга нь дуртай киног маань гутаачихсан бна лээ
яг үнэн. санал нэг байна. тэр үеийн орчуулга, дуу оруулгатайгаар нь хэд ч үзээд уйддаггүй. сүүлд үзээд орчуулга, дуу оруулга нь ерөөсөө ч таалагдаагүй
bi bas vzeedl vzeedl bdag yum goe kino shvv
монголд өнөөдрийн байдлаар соц үеийн орос киног шүтэн биширч мөрөөдөн амьдардаг ***** 30-40 хүн байна.
орос кино амьдралд ойрхон
Зөвлөлтийн кино уралг чинь онцгой байсан шүү дээ. Ямар ч хуучин киног нь , бүр үзэл сурталжсан киног нь ч үзэхэд нэг юм хэлээд байдаг.
Миний үзэх дуртай кино. Зөндөө олон үзсэн хэрнээ уйддаггүй юм.
үнэхээр гайхалтай амьдралд ойр үнэн кино
сайхан кино шүү
uneheer saihan kino yarih yum bhgui de
ёстой сайхан кино би гарах болгонд нь үздэг
hed ch uzsen uidahgui.
gaihaltai kino hichneen uzsen ch uiddaggui
би эмэгтэй. 30-тай. удахгүй 31 хүрнэ. бас ганцаараа. яагаад одоо болтол ганцаараа байгаагаа ойлгодоггүй. хэт даруухан болохоор юм бол уу?
uneheer goe kino hezee ch uidahgui
Bi 30 tai hogshruud gantsaardaad namaig Yamarch busgui toohgui met sanagdaad ene kino og hicheeh ch udaa gantsaaraa uzev de. Hairtai huntei gee taaraad hamt vzej yumsan.
би эмэгтэй. 30-тай. удахгүй 31 хүрнэ. бас ганцаараа. яагаад одоо болтол ганцаараа байгаагаа ойлгодоггүй. хэт даруухан болохоор юм бол уу?
Не сразу всё устроилось, Москва не сразу строилась Словам Москва не верила, А верила любви. Снегами запорошена, Листвою заворожена, Найдёт тепло прохожему, А деревцу земли. Александра, Александра, Этот город наш с тобою. Стали мы его судьбою, Ты вглядись в его лицо. Что бы ни было в начале, Утолит он все печали. Вот и стало обручальным Нам Садовое кольцо. гээд л энэ кино-г хэдэн ч удаа үзсэн юм бүү мэд, эндээс л амьдрал гэдгийг, дардан биш зовлонтой гэдгийг ухаардаг юм да. Амьдрал 40 насанд эхлэдэг гэж үнэн шүү. Тэнэг юм шиг л явсаар одоо л хүн танихтайгаа болж байна даа.
яг үнэн хэллээ
10 историй о том, как снимали "Москва слезам не верит" сайн орчуулжээ
Вера Алентова бол найруулагч Владимир Меньшовын эхнэр юм.
mini vzeh durtai kino. heden udaa vzeed ch uidahgvi
Хамгийн их уншсан