Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.БАТБОЛД: МОНГОЛ УЛСЫГ ОЮУ ТОЛГОЙ БИШ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ТОЛГОЙ ХӨГЖҮҮЛНЭ

С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед түүний  өөрийн санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас товчлон хүргэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж эхэллээ

“Эрүүл монгол хүүхэд” хөтөл­бөрийг анх удаа гар­гаж, 18 хүртэлх насны бүх хүүх­дийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл чийрэг өсгөлүүн бие бялдартай бол­гоход чиглэсэн  ажил улс даяар “Эрүүл хүүхэд Мон­голын ирээдүй” уриатайгаар үргэл­­жилж байна.  Дээрх хө­төлбөр нь мянга мянган эцэг эхийн хүсэн хүлээсэн арга хэмжээ болж чадлаа гэж иргэд ам сайтай байна. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарах чухал ажлаа Монголын төр 1990-ээд оноос хойш таг мартсаныг сэргээсэн “Эрүүл хүүхэд” аяныг эмч нар хоёр гараа өргөн талархан хүлээн авч байна.

2010 оны эхээр Нийслэлийн нэгдүгээр амаржих газрын бохи­рын шугамд гэмтэл гарс­ны улмаас тус эмнэлэгт ня­райн халдварт өвчин гарч олон ээжийн сэтгэлийг зовоосон. Ийм эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус эмнэлгийн байр байдалтай танилцаад засварт шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийг яаралтай шийдсэнээр нэгдүгээр амаржих газарт иж бүрэн засвар хийсэн. Энэ ажлын үргэлжлэл болж Улаанбаатар хотод 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Клиникийн нэгдүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөл, гуравдугаар амаржих газрын 150 ортой барилгын ажил ид өрнөж байна. Мөн Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймагт 50 ортой амаржих газар ашиглалтад орсон төдийгүй Завхан, Говь-Алтай, Дорноговь, Булган аймагт 50 ортой, Говьсүмбэр аймагт 10 ортой төрөх тасгийн барилгын  ажил эхэллээ.

Эрүүл мэндийн салбарын 2012 оны төсөв өмнөх оныхоос 146 тэрбумаар нэмэгдэж, анх удаа 484 тэрбумд хүрч, хөрөнгө оруулалт 116 тэрбум, түүний дотор тоног төхөөрөмжийн зардал 26 тэрбумд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын их бүтээн байгуулалтын үр шимийг монголчууд бид хүртэж эхлэв.

Есөн аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж, үйлчилгээг хэрэг­жүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн, төрөлжсөн мэр­гэжлийн төвүүдэд мэргэшсэн мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлэв. Ахмад настанд гэрээр сэргээн засах тусламж багаар үзүүлэх ажлыг шинээр нэвт­рүүлж нийслэлийн зур­гаан дүүргийн ахмад наст­нуудад хүргэж байна. Ах­мад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эмчил­гээнд хэрэглэгддэг ерөнхий нэршлийн 132, худалдааны нэрээр 339 нэр төрлийн эмийг дунджаар 55-60 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас олгогдох мөнгөний 500 мянган төгрөгтэй дүйцэх үзлэг, оношилгоо, эмчилгээг нэг жилд хийлгэх боломжийг бүрдүүлж, тодорхой багцуудыг боловсруулан мөрдүүлснээр иргэн хүнд төрөлжсөн мэр­гэжлийн тусламж, ялангуяа, өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүллээ.

Дэлхийн боловсролыг Монголдоо нутагшуулав

Монгол Улсыг Оюу толгой, Таван толгой биш боловсролтой монгол толгой хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд анх хэлж байлаа. Тиймээс ч энэ салбарт олон шинэчлэл эхлүүлсний нэг нь Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлсэн юм.  Шинэчлэлийн үр дүнд дэлхийн 130 гаруй оронд түгэн дэлгэрсэн Кембрижийн стандартаар “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн сур­гууль байгуулж англи, мон­гол хэлээр сургалт явуулж бай­гаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ­хүү сургалтын стандартыг ба­­рим­жаалсан сургалтын шинэ хөтөлбөрийг эрдэмтэн, багш нар боловсруулаад улсын хэмжээнд нийт 31 үндэсний лаборатор сур­гуульд нэвтрүүлж эхлээд байна. Ингэснээр дэлхийн бо­ловсролыг нутагшуулах Ерөн­хий сайдын зорилго бодит ажил хэрэг болж чадсан юм.

Төрийн өмчийн цэцэрлэ­гийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах болсон нь сургуулийн өмнөх боловсролыг хамран сургалтыг нэмэгдүүллээ. Мөн 2007-2008 оны  хичээлийн жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 68-аар нэмэгдэж 734, хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоо 43-аар өсч 145 боллоо. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд цэцэрлэгүүдийн санхүүжилтийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж, 36.3 тэрбумаас 91.6 тэрбумд төгрөгт хүрсэн байна.
Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэн, 2008 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Ингэснээр багш ажилчдын нийгмийн халамжийг тодорхой хэм­жээгээр шийдэж чадсан. Шаталсан сургалттай зарим коллежийг МСҮТ болгон өөрчилж, Улсын 45 их, дээд сургуулийг нэгтгэж 15 болгон цөөллөө.

Ирээдүйн боловсон хү­чин болох оюутнуудын асуудал Засгийн газрын анхаарлын төвд байлаа.  Тэдэнд хамгийн их мөнгө зориулсан ч гэж хэлж болно. Тэгэх ч ёстой юм. Юуны өмнө оюутнуудыг цалин, тэтгэлэгтэй болголоо. Сургалтын төрийн сангаас оюутанд олгож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийг инженер, техникийн болон багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдад тэргүүн ээлжинд олгох бодлогыг баримталж, төгссөний дараа хөдөө орон нутагт ажиллахаар тухайн орон нутгийн удирдлагатай гэрээ хийсэн оюутны сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сан хариуцаж байна. Их, дээд сургууль,  коллеж, мэргэжлийн сургуульд суралцагчдад нийтийн тээврээр үйлч­лүүлэхэд хөнгөлөлт үзүүлж, санхүүжилтийг тухай бүр нь шийдвэрлэснээр 2009-2010, 2010-2011 оны хичээлийн жилд 80800 оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчсон бол, 2011-2012 оны хичээлийн жилээс 96000 оюутныг нийтийн тээврээр хөнгөлөлтэй зорчуулж байна. Мөн  орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын замын зардалд ч тодорхой хөнгөлөлт үзүүлэх болсон.

Төрийн албан хаагчдын дундаж цалин анх удаа 630 мянгад хүрлээ

Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж хэрэгжүүлсний үр дүнд мөн онд 73234  ажлын байр шинээр бий болж, өмнөх оноос  26.8 хувиар өслөө. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 174.6 мянга, жилд дунджаар 58.2 мянган ажлын байр бий болжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая төгрөг, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнд 10  сая хүртэлх төгрөгийн зээлийг хоёр хүртэлх жилийн хугацаагаар олгохоор тус тус хуульчилж, тодорхой журмын дагуу банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жижиг зээл олгож байгаа. Энэ нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг  дэмжсэн арга хэмжээ болж чадлаа. Төрийн албан хаагчдын цалинг 2010 оны аравдугаар  сарын 1-нээс 30  хувиар нэмлээ. 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 80.0 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлнэ. Эдгээр арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 630.0 мянган төгрөгт хүрч байгаа юм. 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон    308.1 мянган хүний тэтгэврийн хэмжээг 30  хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэм­жээг 105300, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 70200 төгрөгөөр шинэчлэн тогтоосноор дундаж тэтгэвэр 126.9 мянгад хүрч, 2008 оны дундаж тэтгэвэртэй харьцуулахад 1.3 дахин нэмэгдлээ. 2012 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг хоёр үе шаттайгаар буюу 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс болон тавдугаар сарын 1-нээс тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тус тус тусгаад байна. 2012 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр дундаж тэтгэвэр 2011 оны эцэстэй харьцуулахад 53.5 хувиар нэмэгдэж, 195  мянган төгрөгт хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан