Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014-03-25
Тендер шалгаруулалтын нэр: СХД-ийн 1,2,3,20-р хороо, Баянгол, Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2-р ээлжийн ажил /1,4 км/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0058

Нийслэлийн  Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос 2014 онд СХД-ийн 1,2,3,20-р хороо, Баянгол, Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2-р ээлжийн/2 км/ажлыг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  200 000 / хоёр зуун мянга/төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051015тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хонгийн турш хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013, онуудын  борлуулалтын  дундаж орлого 1 тэрбум төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2012, 2013, он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013 онд дор хаяж нэг удаа 1 тэрбум төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБЯ-ны  2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан,хоолой болон газар шорооны тусгай ажил.
Эсвэл:
ЗТЯ-ны  2.8.9  Үерийн хамгаалалтын далан барих,
ЗТЯ-ны  3.7.2.1-ийн ЗГ-1-д заасны дагуу “Бүх төрлийн гүүр, гүүрэн гарам 12 урт метр-ээс дээшхи бүх төрлийн ус зайлуулах хиймэл байгууламжууд”гэсэн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт 38.000.000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04дүгээр сарын 24 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дугаар байр, Нийслэлийн
Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт,
Усны инженер Г.Гончигдорж
Холбоо барих утасны дугаар: 75757805 , 88050241

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан