Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014.03.25
Тендер шалгаруулалтын нэр: Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын“Зам талбайн ажил /6000 м2/” НХААГ-14/0060
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0060
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын“Зам талбайн ажил /6000 м2/” НХААГ-14/0060-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000[нэг зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Зам талбайн ажлын гүйцэтгэгч нь сүүлийн 2 жилд  250.0 сая төгрөгөөс багагүй дундаж борлуулалттай байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлэх
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Зам талбайн ажлын гүйцэтгэгч нь сүүлийн 2 жилийн /2012, 2013 оны/ аль нэгэнд нэг удаа300.0 сая төгрөгөөс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”
Зураг, төсөв боловсруулах байгууллага нь тусгай зөвшөөрлийн дараах заалтуудыг хангасан байна.
Эрх бүхий байгууллагаас олгосон:
2.1 Хурдны болон 1-р дүгээр ангиллын автозам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах
2.2  2-р дүгээр болон түүнээс доош ангиллын автозам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах
2.3 Хотын зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах
1.3.1 Автозам, түүнтэй холбогдох байгууламжийн зураг төсөл гэсэн заалтуудын аль нэгийг хангасан байна. /Аж ахуй нэгжийн гэрчилгээ зэргийг эх хувиас хуулбарлан хавсаргаж тендерийн материалд ирүүлнэ./
-БУА-ын төсвийг төсвийн шинэчилсэн журмын дагуу хийнэ. /Зам, Тээвэр Барилга Хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын дагуу/
Зам талбайн ажил гүйцэтгэгч нь дараах тусгай зөвшөөрлийг хангасан байна.
ЗТБХБЯ-наас олгосон:
2.8.1 Хатуу хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх
ЭсвэлЗам тээврийн яамнаас олгосон:
3.7.1.1.1 ЗБ-1-1 /150 км ба түүнээс дээш/,
3.7.1.1.2 ЗБ-1-2 /25-50 км хүртэл/
3.7.1.1.3 ЗБ-1-3 /15-25 км хүртэл/
3.7.1.1.4 ЗБ-1-4 /5-15 км хүртэл/
3.7.1.1.5 ЗБ-1-5 /3-5 км хүртэл/
3.7.1.1.6 ЗБ-1-6 /3 км хүртэл/ - тусгай зөвшөөрлийн заалтын аль нэгийг хангасан байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.    
Тендерийн хамт 5 300 000 төгрөг /таван сая гурван зуун мянга/төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг
доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1011 тоот Утас: 75757805
Ахлах мэргэжилтэн Ч.Төрбат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан