Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МХЕГ-ын дарга Д.Батмөнх шүүхэд хандах нь


“Өдрийн сонин”-ы өчиг­дөр, уржигдрын дугаарт МХЕГ-ын дарга Д.Батмөнхийн хууль бус үйлдлийн тухай нэгэн нийтлэл гарчээ. Товчхондоо, тэрээр Баянгол дүүргийн Мэр­гэжлийн хяналтын хэлт­сийн даргатайгаа нийлж, “New mass” шөнийн клубийн эзэн болох Баттөмөртэй архидаж, сүүлдээ зодоон цохиондоо хүрсэн гэнэ. Маргааны гол шалтгаан нь мөнгөтэй холбоотой хийгээд шөнийн клубийн эзэн ч энэ үйлдлийг нь бичлэг хийн баримтжуулжээ.

Удаа дараа мэргэжлийн хяналтынханд дарамтлуулж, хахууль өгч буйдаа бухимдсан шөнийн клубийн эзэн бичлэгээ ашиглан дараагийн удаа ирэх дарамтаас ангижрах гэсэндээ ийн дүрсжүүлсэн гэнэ. Түүнчлэн БНХАУ-аас гахайн өөх хууль бусаар оруулж ирсэн, түүнийг нь эсэргүүцсэн ажилчдаа үндэслэлгүйгээр халсан тухай ч  эл нийтлэлд хөндсөн байна. Харин сонины дугаар дамнасан уг нийтлэл худал гүтгэлэг хэмээн МХЕГ-ын дарга Д.Батмөнх мэдэгдлээ. Ор үндэсгүй гэдгийг нотлох хэд хэдэн бичиг баримт барьсаар хэвлэлийнхэнд хандахдаа шө­нийн клубт зодолдсон гэх Бат­төмөртэй хамт ирсэн юм. Энэ талаар тайлбарлахдаа “Би Баттөмөр гэдэг залуутай зодолдох нь бүү хэл, танихгүй, огт харж байгаагүй. Сонинд гарсан нийт­лэлийн дагуу холбогдож, үнэнийг хэлж өгөөч гэж гуйсны дагуу энэ залуу өнөөдөр ирсэн. Анх удаа л харж байна” гэсэн юм. Клубийн эзэн Баттөмөр ч үүнийг нь бататган “Би огт бичлэг хийгээгүй. Зодоон гар­сан гэх өдөр Хонкогт явж бай­сан. Тэр өдөр манай клуб ажил­лаагүй гэдгийг өөрийн биеэр ба­тална” гэх хоёр өгүүл­бэр хэлэв.  
“Би өөрийгөө өмгөөлөх гээгүй, харин үнэнийг хэлэх гэж ирлээ. Цэвэр гүтгэлгийн шинж чанартай, хувь хүн, төрийн байгууллагын нэр төрийг гутаасан худал мэдээлэл гаргасанд харамсч байна” хэмээн яриагаа эхэлсэн Д.Батмөнх дарга эхний баримтаа үзүүлсэн нь Баянгол дүүргийн Засаг даргын за­хирамж байв. Байнга цаг хэтрүүлэн ажилладаг “New mass” шөнийн клубийн үйл ажиллагааг түр хаах тухай уг захирамж нэгдүгээр сарын 5-наас өмнөх он сартай. Үүнийх нь дагуу клуб ч ажиллаагүй хаалттай байжээ. Дараагийн асуудал нь БНХАУ-аас гахайн өөх хууль бусаар оруулж ирсэн тухай. Нийтлэлд дурдсанаар гахайн халдварт өвчин гарсан урд хөршөөс дэлхийн бусад орон гахайн махны импортоо зогсоосон байхад Д.Батмөнх импортоор авах шийдвэр гаргаж 30 орчим тонн гахайн өөх оруулж ирсэн. Энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн Улсын Хилийн мэргэжлийн хяналтын газ­рын дарга н.Төгсбаярыг аж­лаас нь халж, нийслэлийн Мэр­гэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн, Экспорт, импортын хэлтсийн дарга н.Одонтунгалаг нарт сахилгын арга хэмжээ авч албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн нь ч худал гүтгэлэг гэнэ. Д.Батмөнх дарга үүнд хариу тайлбар өгөхдөө “Хилийн мэргэжлийн хяналтын газ­рын дарга Төгсбаярыг би өөрийнх нь бичсэн өргөд­лийн дагуу чөлөөлсөн.  Бөөр­ний даралттай болсон тул үргэлжлүүлэн ажиллах бо­ломжгүй гэсэн гараар бичсэн өргөдөл нь надад байна. Түүний ажлаас халагдсан нь гахайн өөхтэй ямар ч холбоогүй. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би энэ байгуул­лагад олон жил бугшсан бохир заваан зүйлийг цэвэрлэх гэж ирсэн. Тэр утгаараа НМХГ-ын дарга Даваасүрэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би Авлигатай тэмцэх газарт албан тоотоор өгсөн. Үүнийг илт гуйвуулсан байна” гэв.

БНХАУ-аас нэг грамм ч гахайн өөх оруулаагүй

Гахайн өөх оруулж ирсэн асуудалд Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал болон холбогдох албаны хүн тайлбар өгсөн юм. МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч н.Нямдорж “Гахайн өөхтэй холбоотой мэдээлэл буруу ташаа юм. Бид БНХАУ-ын Хорио цээр, чанарын хяналтын алба руу Хятадын аль мужийн ямар үйлдвэр чанарын шаардлага хангасан байна вэ гэдгийг мэдээлээч гэсэн утгатай бичиг явуулсан. Хариуд нь гоц халдварт өвчин гараагүй, хүнсний аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан найман үйлдвэрийн нэр ирсэн. Бид Хүнсчдийн хол­боогоор дамжуулан үйлдвэрлэгч, импортлогч нарт энэ тухай дуулгахад манайхан гурван төрлийн бүтээгдэхүүн импортлох хүсэлтэйгээ хэлсэн. Үүнийх нь дагуу газар дээр нь очиж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тэнд бүтээгдэхүүнээ олон улсын шаардлага хангасан лабораторт шин­жилж, бүх шатанд нь хяналт тавьдаг юм билээ. Ингээд импортлох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ одоогоор БНХАУ-аас нэг грамм ч гахайн өөх мах орж ирээгүй байгаа” гэв. Манай улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд гахайн өөх, махны хэрэгцээ их байдаг. Жилд 2300-2400 тонн махны хэрэгцээ байдаг гэж үзэхэд 1700-1800 тонныг импортоор авдаг аж. Үүнээс харахад хэрэгцээтэй байгаа гахайн өөх, махныхаа 31 хувийг дотоодоосоо хангаж, үлдсэн 69 хувийг импортоор авах шаардлагатай гэнэ. Иймд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хуулийн хүрээнд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгжээс импортлон авах нь зүйн хэрэг гэнэ.


Мэдээллээ албаны эх сурвалжаас авсан. Баримт хангалттай бий гэв

Юутай ч, төрийн томоохон албаны дарга хүн үнэхээр увайгүй аашлав уу эсвэл сонины нийтлэл худал байв уу гэдгийг энд шүүх гэсэнгүй. Харин эрхэм уншигч танд өөрийн үүргийн дагуу тал, талын байр суурийг хүргэхийг зорьсон юм.
Ингээд “НМХГ-ын дарга С.Даваасүрэнг Засаг дарга нарт тавьсан санхүүгийн актуудыг хүчингүй болгож, авлига авсан хэрэгт сэжиглэж байна” гэх гарчигтай дээрх нийтлэлийг бичсэн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Г.Ялгуунтай уулзаж, хэдэн асуултад хариу авлаа.


-Таны бичсэн мэргэж­лийн хяналтынхантай хол­боо­той нийтлэлийг газ­рын дарга нь үндэслэлгүй гүтгэлэг хэмээн мэдэгд­сэнийг та сонссон байх?
-Эх сурвалж байлгүй яахав. Баримт нь хууль хяналтынханд байгаа. Дүрс бичлэгээрээ ч бий. Мэдээж, албаны эх сурвалжаас гадна хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэж нийтлэлээ бичсэн.

-Шөнийн клубийн эзэн Д.Батмөнх даргыг огт танихгүй гэлээ?
-Чи сэтгүүлч хүн. Би чамаас асууя. Огт танихгүй хүн төрийн байгууллагын даргыг дуудангуут гүйж ирээд хамт мэдээлэл хийх үү. Зодоон болсон баарны эзэнд ашигтай болоод л ирсэн байж таарна. Тэгэхээр ямар нэг байдлаар холбоотойг нь эндээс ч харж болохоор байгаа юм.

-Мэдээж, бидэнд эх сурвалжаа нууцлах эрх бий. Гэхдээ өөрийн чинь эх сурвалж хэр баталгаатай вэ. Жишээ нь, НМХГ-ын дарга Төгсбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн?
-Яг энэ асуудалд мэр­гэж­лийн хяналтын байгууллагын дотроос нь мэдээллээ авсан.

-Тэгвэл нэг грамм ч гахайн өөх оруулаагүй гэснийг юу гэх вэ?
-Оруулж ирэх шийдвэр нь гарчихсан шүү дээ. Мэргэж­лийн хяналтын байгууллагын захын хүнээс асуухад хэлээд өгнө. Арав, арван тонноор билүү 30 орчим тонн гахайн өөх хоёрдугаар сард орж ирсэн байдаг.

-Шүүхэд гомдол гаргана гэсэн. Хэрэв шүүхдвэл айх зүйл байхгүй гэсэн үг үү?
-Товчхон хэлэхэд, бидэнд баримт байгаа. Төрийн албыг авч яваа дарга хүн болсон үйл явдлыг далдаж, өөрийгөө хамгаалан хэвлэлийн хурал зарлаад явах нь утгагүй.




0 Сэтгэгдэл
Батмөнх_ Гүньбазар нягтлан бодогч наранчимэг нартай хамт идэж ууссан ерөнхий ня-бо Урантүлхүүр гэж авгай бусдыг түлхээд өөрөө л үлдээдэг байдаг нь ямар учиртай юм бол Эн авгай шалгавал их юм гарна даа
Луйварчин Алтанхуягийн хамсаатан байгаа юм. Тийм учраас Батмөнхийг хурдан албан тушаалаас нь зайлуулхыг шинэ шадар сайдаас хүсье
Луйварчин Алтанхуягийн хамсаатан байгаа юм. Тийм учраас Батмөнхийг хурдан албан тушаалаас нь зайлуулхыг шинэ шадар сайдаас хүсье
За даа аисан хүнд аргал хөдөлнө гэж. Энэ дарга ч дээ асар их мөнгөний сонирхолтой хүн юмдаг. АТГ шалгасан ч нөгөө хэлтсийн даргын дүүг нь зориуд халж байгаад буцаажаван жүжиг тавих жишээтэй. Бодвол наймаалцаа юм биз.
Tuul gekh ene erkhemd khuuli durem juram gej baidag bol shalgaj togtooj arga khemjee avakh avakh kheregtei. Baiguullagiin khamag bulkhiatai budlianta barimt bichigiig bugdiig khamj odson b.na.
Мхег ажиллаж чадахгvй байгааг хамт олон нь ярьж байна Батмонх юу чадах вэ дээ бид удамаа мэднэ манай ангийн багын найзууд маань паах паах гэж байгаа тор ч дээ
Мхег ажиллаж чадахгvй байгааг хамт олон нь ярьж байна Батмонх юу чадах вэ дээ бид удамаа мэднэ манай ангийн багын найзууд маань паах паах гэж байгаа тор ч дээ
Khuuli zurchsun shiidver uildlees ni bolj ulsad khohirol uchirch b.na uuniig yaj shiidekh estoi. Neg ukhaangui khunees bolj uls khokhirok uu kheleed ugukh khun b.na uu?
Yum yumand sharalkhaj yavdag yu vh khiij medne khol yavbal taarakh khuukhen dee. Naad asuudal chin tuuliin oiriin toiron khureelegch zamiin-uudees irsen kheden baitsaagch nartai niilj zokhion baiguulsan ajil gedeg todorkhoi bolson shuu.
Иймэрхүү хов живээр ажил явахгүй. Өөрсдийнх эрх ашиг нь хөндөгдөөд ирэхээр ийм саар зүйлийг захиалгаар бичүүлж сууж байгаа хүмүүсийг үнэхээр өрөвдөж байна. Эдгээр хүмүүс нь төрийн ажлыг огоорч хувийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж явсан хүмүүс мөнөөс мөн. Үүний тод жишээ нь Буянт-Ухаа боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Туулын хов живээр хөөцөлдөх, хүний талаар таагүй сэтгэгдэл төрүүлэх, гүтгэх, дэмий юманд ач холбогдол өгөх, өөрийгөө магтах, бусдыг муулах, муухай харагдуулах, хуулийг уландаа гишгэх, хүнд дураараа чөлөө өгөх, дур мэдэн ажлаас чөлөөлөх, ажлыг оромдох, муйхарлан зүтгэх,цаасанд хэт их ач холбогдол өгч үр дүнгүй ажил хийх зэрэг явуургүй арга барилаар энэ албыг удирдаад дийлэхгүй харагдлаа. Ямар сайндаа л энэ албанд байсан хов живийг ерөнхий газарт амжилттай зохион байгуулж хэн хэн нь ажлаа хийж чадахгүй болтол энэ МХЕГ гэдэг айл хямрах вэ дээ.
Tuul gekh ene erkhemd khuuli durem juram gej baidag bol shalgaj togtooj arga khemjee avakh avakh kheregtei. Baiguullagiin khamag bulkhiatai budlianta barimt bichigiig bugdiig khamj odson b.na.
Khuuli zurchsun shiidver uildlees ni bolj ulsad khohirol uchirch b.na uuniig yaj shiidekh estoi. Neg ukhaangui khunees bolj uls khokhirok uu kheleed ugukh khun b.na uu?
Yum yumand sharalkhaj yavdag yu vh khiij medne khol yavbal taarakh khuukhen dee. Naad asuudal chin tuuliin oiriin toiron khureelegch zamiin-uudees irsen kheden baitsaagch nartai niilj zokhion baiguulsan ajil gedeg todorkhoi bolson shuu.
Үнэн юм үнэнээрээ сайхан шүү дээ Д.Батмөнх үнэнгээ л хэлсэн байна. Энэ байгууллагад болохгүй бүтэхгүй зүйл их бий. Түүнийг эхнээс нь засаад л явж байгаа. ХМХГазрын дарга Төгсбаярын хувьд ажлын хариулага алдсанаа хүлээн зөвшөөрөөд өөрөө өргөдөлөө өгсөн байдаг. Хилийн дарга нар гэж дандаа эрх ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүстэй тэмцээд ирэхээр ийм хэл аманд орж байгаа юм. Ажлаа хийж чаддаггүй хүмүүс муу юмандаа ингэж сүрхий гаршсан улс байдаг юм.Замын-Үүдэд сүлжээ дэлгүүрийн эзэн байгаа бол, Буянт-Ухаад цэцэрлэгийн багш хүүхэн тоон дотор үсэг гэгчээр хяналтынхаа талаар бүрэн бүтэн битгий хэл үндсэн ойлголт ч байхгүй нөхөр хууль ёс гэгчийг утга учир гээч юмыг алдагдуулж байж байх жишээтэй. Ийм байдлаар ийм хүмүүстэй бид шинэчлэл, сахилга хариуцлаг ярих үнэхээр боломжгүй болсон байна. Иймтэрхүү таагүй юм ч захиалгаар их ирэх байх. Бид ганц л зүйлийг тархи махандаа шингэтэл ойлгох зүйл бүх шатанд дэг журам, сахилга хариуцлага, хууль дээдэлж ил тод, шудрага байхгүй бол урагшлахгүй.
Setguulchee tanid bayar hurgei chuhal sedev hunduj bichsen bna batmunhuu chi buruugaa huleegeed ajlaa ug, tegehgui bol chamaig tomilson humuus chinii umnuus ichih bolno shuu
Batmunhuu chi zugeer l urguduluu uguud endees yavaa, tugsubayariig chi daramtlaj halsan shuu dee chi iim argaar l ajlaa yavuuldag shuu dee, turd 1 jil ch ajil hiij uzeegui baij chi bid 2 turiin iim tom baiguullagiin darga hiine gej yu baidag yum
bolovsroltoi,tuluv daruu hun.hunii ner turd haldaj gutgeh gesen oroldlogo l bna
bolovsroltoi,tuluv daruu hun.hunii ner turd haldaj gutgeh gesen oroldlogo l bna
huniig ingej hudlaa gutgej bolohguiee.batmunh darga chin yun bar nd zodoon tsohion hiih baitugai,arhia dars heregledeggui hun
Setguulch hun barimttai unen bichdeg ch dee? Setguulchdee amjilt xusie
Шалгуулсан нь зөв.Тэгж байж нэрээ цэвэрлэж авна.Үнэндээ заримдаа сэтгүүлчид чинь арай л дэндүү хүмүүсийг хэвлэлээр үндэсгүй гүтгэж гутаадаг шүү дээ.Дараа нь шүүх дээр очихоороо эх сурвалжаа нууцалж байна гэж худлаа гүрийгээд өөрсдөө сэдэж нийтлэл бичээгүй юм шиг жүжиглээд л.Сэтгүүлч гэдэг чинь одоо хүний нэр төрд дархлаатай халдаж болдог хэрэгслэл болоод байна шүү.
"Би энэ байгуул­лагад олон жил бугшсан бохир заваан зүйлийг цэвэрлэх гэж ирсэн" гэж МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч яаж хэлж чадаж байна. Тэр завааг юум аа шууд нэрлээд хэлээд засаад яваач. Өөрөө цуг заваараад л явж байгаа юм бишүү. Энэ хүн бол манлайлагч биш дээд чүүдийн томилгооны хүн шүүдээ.
Batmonh chin БОСА-гийн БОСС бил үү
ene unen bol ene Batmonx gedeg noxor ogtsrox xeregtei, tegeed cn mergejliin xuanaltin baiguullagad uneniig xelex tsudaega xumuus olon baigaa bailgui dee, xarj l baiua
сонин сэтгуулийнхэн дандаа худлаа юм бичиж хун гутгэж байдаг шуу дээ
БАТТӨМӨР ГЭЭЧ НЬ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР 2014.01.03-НД ГАДАГШАА ГОНКОНГ НИССЭН ГЭДГЭЭ БАТЛАХ ГАДААД ПАССПОРТ ДЭЭРХ ХИЛИЙН ШАЛГАНЫ ДАРСАН ШТАМБ-АА ҮЗҮҮЛЧИХЭД Л БОЛОХ БАЙЛАА, ДААНЧ ТИЙМ ДАРДАС БАЙХГҮЙ ХУДЛАА ЯРИАД НААДХААСАА АЙГААД БАЙГАА НЬ МЭДЭГДЭЖ БАЙНА ЛЭЭ.
Хамгийн их уншсан