Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Крымыг авчихлаа, одоо Аляск...дараа нь


Аляскийг орост эргүүлэн өгөх тухай асуудлаар санал хурааж эхэлснээс хойш Цагаан ордны сайтад 25 мянган хүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ хэмээн оросын topnews.ru сайт мэдээллээ. Энэ талаар иргэдийн санал авахаар гуравдугаар сарын 21-нд эхлүүлсэн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Санал асуулга явуулагчид “Аляскийг АНУ-аас салгаж Орост нэгтгэхийн төлөө аналаа өгнө үү” хэмээн уриалаад Аляскт анх Берингийн хоолойг гатлан ирсэн Сибирчүүд амьдарч байсан юм гэжээ. Үүнийгээ бүр 1732 оны наймдугаар сарын 21-нд Аляскт ирсэн анхны европчууд бол оросууд гэж тодотгосон байна.
Аляскийн хойг нь 1799-1867 онд Орос-Америкийн компанийн удирдлагад байгаад 1866 оноос АНУ, Оросын хэлэлцээр эхэлж 1867 оны гуравдугаар сарын 30-нд гарын үсэг зурснаар  1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай энэ хойгийг АНУ-д 7,2 сая доллараар худалдсан юм.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан