Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дулаан хар”-ын баяжуулах үйлдвэрт 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ


Баян-Өлгий аймгийн “Дулаан хар”-ын уурхайд  цайр, хар тугалга  баяжуулах үйлдвэрийн эхний ээлж  саяхан ашиглалтад орсон. Уг үйлдвэр  Хятадад бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.
Тус үйлдвэр энэ онд 84 мянган тонн хүдэр боловсруулж 50 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийх тооцоо гарлаа. Цаашид 2016 онд бүрэн хүчин чадалдаа хүрч, жилд 300 мянган тонн хүдэр боловсруулах ажээ. Үүнийг одоогийн ханшаар тооцвол жилд 170 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Одоогоор бүтээгдэхүүнээ тээвэрлэх замын асуудлаа л шийдэх ёстой байна. Уг үйлдвэрийнхэн  70 км зам барьчихвал Хөшөөтийн нүүрсний уурхайн тавьсан замтай  нийлж  бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломжтой ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан