Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрийн их засвар

Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2014/А-23
Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос [ Хөгжимт драмын театрийн их засвар]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [ 80000 ]  төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ:100 сая
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80 сая
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2

Тендерийн хамт 4000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн, 11 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Худалдан авах ажиллагааны алба
Засаг даргын Тамгын газрын 1 давхарт 115 тоот өрөө,
Утас:70443224, факс:70444141

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан