Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хошин урлагийн залуу уран бүтээлчид МУСТА болов

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан хошин урлагийн хамтлаг, продакшны уран бүтээлчид нэгдэн “The Best of Comedy” тоглолтоо толилууллаа.

 Энэ үеэр "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Х-Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаав. Ёслолын үйл ажиллагаанд "Маск", "Х-Түц", "Эмоци", "Шинэ Үе", "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", Чапи&Суурь зэрэг хамтлаг, продакшн болон МУГЖ Ж.Галсантогтох, Л.Чаминчулуун, Б.Туяа нарын хошин урлагийн анхдагч уран бүтээлчид оролцов.

Тэд энэхүү нэгдсэн тоглолтынхоо хоёр өдрийн нийт орлогоо III амаржих газрын Нярайн тасгийн хамт олонд нярайн эндэгдлийг бууруулахад зориулан тоног, төхөөрөмж бэлэглэх болсноо уламжлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан