Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАДМИНТОНЧИД ОЛИМПОД ЗУРГААН ЖИЛ БЭЛТГЭНЭ

Монголын бадминтоны өсвөрийн тамирчид Малайз улсын Алор Стар хотноо болох залуучуудын ДАШТ-д оролцохоор тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Дорнод аймгийн багш н.Ариунзаяа, Архангай аймгийн багш Н.Оюунгэрэлийн ахалсан шигшээ багт долоон тамирчин багтаж байгаа аж.
Малайзад бэлтгэл хийж буй өсвөрийн тамирчдаас гадна таван тамирчин 2020 оны олимпд оролцох зорилго тавин, Токио хотод бэлтгэл сургуулилт хийж байгаа юм. Тэд олимп хүртэл зургаан жил дараалан Японд бэлтгэл хийх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан