Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СПОРТЫНХОН ХУРАН ЧУУЛНА

Олон улсын олимпын хороо, НҮБ-аас хамтран зарласан Олон улсын спортын өдөр ирэх ням гарагт тохионо. Манай улсад анх удаа тэмдэглэх гэж буй уг өдөр спортын салбарын бүх байгууллага, холбоод, тамирчид нэг дор цугларах аж.
Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр залуу үеийнхний спортын боловсролыг дээшлүүлэх зорилготой уг өдрөөр олимпыг сурталчилсан илтгэл, спорт урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг МҮЭСТО-нд зохион байгуулах юм. Мөн хүүхэд, залуусын дунд эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлаж, ирэх сарын 2 хүртэл хүлээн  авахаар болсон байна.      

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан