Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Р.РАШ, Д.ЗАГДЖАВ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Д.БАЛДАН-ОЧИР НАР БУУРИА САХИЖ ҮЛДЛЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Шинэ­баярыг булган сүүлтэй гэж МАХН-ын гишүүд ам сайтай байгаа гэдэг юм билээ. Яагаад гэвэл тэрээр анх МАН-аас МАХН руу урвах “хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Түүний энэ­хүү үйл хэргийг УИХ-ын ги­шүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар үргэлжлүүлэхээр болж МАН-ын батлахаа хүлээлгэн өгч, МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхээр болсноо албан ёсоор зарлав. Харин Ц.Даваасүрэн гишүүн энэ удаад намаасаа гарч зүрхэлсэнгүй. Харин УИХ дахь намын бүлгийн хуралдаа суухгүй байхаар шийдэж.

Дээрх дөрвөн гишүүнтэй нэгэн үе мөр зэрэгцэн эсэр­гүүчүүдийн эгнээнд багтаж байсан Д.Балдан-Очир, Р.Раш, Д.Загджав, Б.Бат-Эр­дэнэ нар одоохондоо намдаа үлдэхээр болж. Үнэн худал нь мэдэгдэхгүй жиг жугаар бол дээрх гишүүдэд намын удирдлага нь тойрог хуваарилахаар болсон учир үйл хэргээсээ буцахаар шийдэж загас шиг л дуугүй байх ам тангараг өгсөн сурагтай.

Экс Ерөнхийлөгч Н.Энх­баярыг баривчлагдсан шөнө УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар түүнтэй хамт байлцсан. Үүгээрээ тэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын талынх гэдгээ ард түмэнд баталсан. Тэдний намаасаа гарах болсон нь энэ үйл явдалтай холбоотой байж болох юм гэсэн таамгийг зарим нэг хүн дэвшүүлээд буй. Гэхдээ тэднийг илчлэгдэхээс өмнө ч нэр бүхий гишүүд МАН-аас МАХН руу гулсах тухай яригдаж, бичигдэж байсан. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр нэгэн үе хайр ивээлийг нь хүртэж, албан тушаал, эд хөрөнгө гээд юм юмаар дутаагаагүй Н.Энхбаяр даргынхаа ач тусыг дээрх гурван гишүүн мартаагүй гэдгээ баталж буй хэрэг гэлтэй.

Н.Энхбаярыг баривчлах тушаал өгсөн байж болох Ц.Нямдорж сайдыг огцруу­лахгүй авч үлдсэн МАН-ын гишүүдэд гомдсон сэтгэлээ ийн илэрхийлж байна гэж ойлгож ч болох. Гэхдээ нэгэнт намын нөхөд дундаа Н.Энхбаярын хүмүүс гэж адлагдаж сонгуульд тойроггүй үлдэх нь тодорхой болсон учир нэр цэвэр байгаа дээрээ МАН-аас МАХН руу урвасан нь дээр гэж үзсэн ч байж болох талтай.

Ийнхүү гишүүдээ Н.Энхбаяр буюу МАХН-д алдсан нь МАН-ын нэр төрд нөлөөлөх үү. Энэ  асуултыг МАН-ын гишүүд дор бүрнээ тавьж байгаа болов уу. МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуулиас өмнө шүүхээс гэм буруутайг нь тогтоочихгүй л бол тэрээр нэр дэвшиж мэднэ гэсэн таамгийг улс төр судлаачид гаргаж буй. Түүнтэй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар хүч сэлбэн сонгуульд оролцохоор парламентад 3-4 суудал чангааж ч мэднэ гэх. Тиймдээ ч сонгуулиар МАН-ынхан АН-аас илүү МАХН-ынхнаас айж буй. МАН-ынхан бусад намаас гишүүн урвуулж авч байсан уу гэхээс УИХ-д суудал эзэлдэг гурван гишүүнээ өөр намд “бэр” болгон буулгаж байгаагүй. Энэ нь тус намын хувьд том цохилт болж мэдэх л юм. Тос дотроосоо өтнө гэгчийг МАН-ын дотор өрнөж байгаа дээрх үйл явдал батлаад буй. Хэзээнээс л энэ намд ийм хэмжээний тэсрэлт болох гээд л байсныг хэн хүнгүй хэлнэ. Намынхаа нэрийг сольсноос л болж ийм зүйл болоод байгаа мэтээр ахмадууд ойлгож МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг зэмлэж сууна. Асуудлын гол нь нэрээ сольсонд бус МАН-ын идээ бээр нь хагарч байгаа хэрэг гэж тайлбарлах улстөрчид олон бий. МАН-ын өрсөлдөгч АН-ын гишүүд дарга цэрэг хэнээс ч айхгүйгээр намаа ч тэр, даргаа ч тэд дуртай үедээ л шүүмжилж, огцруулна шүү хэмээн сүрдүүлж, загнаж чаддаг. Харин МАН-ынхан ийм санаа байв ч сачий нь хүрэхгүй гэгчээр дэмий л дотроо бухимдан хэдэн жилийг үзэж буй. Нам, дарга хоёроо муулсан намын гишүүний албан тушаалтай, амьдралтай нь тооцоо боддог учраас тэр.  Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэсэндээ ийнхүү МАН-ын гишүүд хэсэг хэсгээрээ намаасаа нүүр бууруулж байж ч болох талтай. Юутай ч, тэд булган сүүлтэй байх эсэхийг цаг хугацаа харуулах биз.

0 Сэтгэгдэл
Намын генсек Амарбаясгалан нь уг нь энэ намд гэрэлтээд байгаа гайгүй нөхөр юмсан. Одоо тэгээд сонгуулийн ялагдлаас болоод шахалт шантаажинд орох шив. Үхсэн ***** залуу хүн юунаас нь айдгийн 60 тэрбумынхантайгаа эцсээ хүртэл үзэх л хэрэгтэй шд
МАНгарууд саяны сонгуульд Женкод ялагдсандаа гоншигоноод хоорондоо хэрэлдээд байх юм. Яг үнэндээ 60 тэрбумдаа ялагдсышд МАНгар малнуудаа...
Одоо МАН-ын Амарбаясгалан тууштайгаар хэлсэндээ хүрч 60 тэрбумын бүлэглэлийг нухаж чадвал МАНдана. Чадахгүй бол МАН дараагийн сонгуульд 600 тэрбумдаад ч нэмэргүй
Хамгийн их уншсан