Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрмонголын соёлын өдрүүд болно

Өвөрмонголын ардын Засгийн газрын төлөөлөгчид Архангай аймагт хоёр өдрийн албан айлчлал хийлээ.
ӨМӨЗО-ны Ардын зас­гийн газрын хэвлэл мэдээллийн албаны  гадаад суртал ухуулгын газрын дарга Баяржаргал, мөн хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны дэд дарга Рень Ли хуа тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь ирэх зургадугаар сард Өвөрмонголын соёлын өдрүүдийг Архангай аймагт зохион байгуулах цаашдаа нийгмийн салбарт хамтарч ажиллах боломжийг судлахаар иржээ. Өвөрмонголын соё­лын өдрүү­дийг өмнө нь Улаан­баа­тар, Дархан, Эрдэнэт хо­тод зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хөдөө орон нутгаас анх удаа Архангай аймагт болох юм. Архангай аймгийн Засаг даргаар ахлуул­сан баг өнгөрсөн гурав­дугаар сард мөн Хөх хотод албан айлчлал хийж, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах санал солилцсоныг төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Зургадугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн соёлын өдрүүдээр Өвөрмонголын ардын анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоо хийх бөгөөд, гэрэл зургийн үзэсгэлэн, номын баяр зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан