Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА


Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах Цаатаны музейн зураг төслийг боловсруулахыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх нь техникийн болон санхүүгийн саналыг хамт ирүүлнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг(нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлэх сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 (тавин) мянган төгрөгийг Төрийн сан 900035409 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Сонирхсон  этгээд  нэмэлт  мэдээллийг   доорхи хаягаар авч болох бөгөөд саналаа 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 10:00 – 12:00 цагт  доорхи хаягаар ирүүлэх ба тендерийн техникийн саналыг  2014 оны тавдугаар сарын  09-ний дотор ирүүлнэ үү.

Соёл, спорт, аялал жуулчалын яам
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай-2,
Засгийн газрын 10-р байр, 313 тоот өрөө.
Утас: 310337

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан