Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуга, Барт хоёрын нөхөрлөл


Баавгай бол аймшигт араатан. Энд тэнд хүн барьсан тухай мэдээлэл гарч л байдаг. Циркийн баавгай ч гэсэн байнга торонд байж, ганцхан сургагчтайгаа л харьцдаг. Харин америкийн Барт баавгай бол Дуга Сусагийн өрхийн нэг гишүүн байсан.

Тэр өөр хоёр баавгайн хамт Дуга Сусагийн гэрт өсч хүмүүжиж 1981-1998 онд олон кинонд тоглосон “нэрт” жүжигчин. Харамсалтай нь Барт 2000 онд нас нөгчжээ.
Энэ Дуга Сусад, тэдний гэр бүлд хүндээр туссан ч Бартын дүү Барт-2, Хани Бамп гэсэн хоёр баавгай үлдсэн. Эд ч гэсэн Бартын ажлыг үргэлжлүүлэн Брэд Пит, Женнифер Энистон нар шиг холлливудын кинонд тоглож нэрээ мөнхөлсөөр л байгаа.

Энэ баавгайнууд жүжигчнийхээ зэрэгцээ Дугагийн гэр бүлийнхэнтэй нийлээд буяны олон арга хэмжээ, байгууллагад зүтгэдэг. Тэд Аляск, Канадад хүрэн баавгай, бусад амьтдыг хамгаалах олон төрлийн арга хэмжээнд оролцдог байна.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан