Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто оношилгооны төв, татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллана

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурав­дугаар сарын 20-ны өдрөөс хоёр үе шаттайгаар эхэлсэн. Тээврийн хэрэгслийн тат­вар, төлбөр хураах ажил тав­дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт зургадугаар сарын 10-24-нийг хүртэл болно. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилготой дүүрэг, хороодод ажиллаж буй нэг цэгийн үйлчилгээ үйлчилгээ нь амралтын өдрүүдэд ажиллаж байна. Дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08:00-12, 13:00-17 цагийн хооронд, Баянзүрх, Баян­гол, Сонгинохайрхан дүүр­гийн оношилгооны тө­вүүд ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, амралтын өд­рүү­дэд 09:00-19:00 цагийн хоо­ронд ажиллана.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгс­лээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын баг­таамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан