Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины хуучин сэлбэг импортлох асуудалд анхаарна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн яам  2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, ЗТЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Б.Бямбажав нар гарын үсэг зурав.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд авто тээвэр, авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хамтарсан шалгалт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдыг сургалт семинарт хамруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн сүүлийн жилүүдэд чанаргүй зам, автомашины бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол багагүй гарах болсон тул импортоор орж ирж буй  автомашины хуучин сэлбэг хэрэгсэл, мотоцикл зэрэгт хяналт тавьж ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан