Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн даатгал эзнийхээ амийг аварч чадахгүй нь


Монголд одоогийн байд­лаар хүний элгээр амьд яваа 130 гаруй, хэн нэгнээс бөөр зээлсэн 150 гаруй хүн бий. Монгол хүн амьд явах эрхтэй. Гэтэл эрхтэн шилжүүлэн суулгуулсан энэ хүмүүст өнөөдөр амьд явах баталгаа алга. Тэд өөрсдийн дур зоргоор хэн нэгний эрхтэнг өөрийн болгочихсон юм биш. Их хэмжээний зардал мөнгө гаргаж, мэс засал хийлгэн амьд мэнд үлдлээ хэмээн амсхийсэн энэ хүмүүст өөрсдөөс нь шалгаалахгүйгээр эрүүл мэндэд нь дахиад л асуудал бэрхшээл тулгарах болсон учир хэвлэлээр дамжуулан олон нийтэд хандлаа. 

Монгол Улсад 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлжээ. Одоогоор 80 гаруй хүнд энэ хагалгааг хийсэн байна. Гэвч донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, антибоди бу­юу эсрэг биет үүссэн, B, C вирустэй зэрэг суурь өвчтэй бол Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжгүй гэнэ. Үүний улмаас бөөрний дутагдалд орсон хүмүүс бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд гадагшаа явах эсвэл Монголдоо бөөр орлуулах аппаратанд долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар тогтмол орох гэсэн сонголт үлддэг байна.

Манайд бөөр орлуулах эмчилгээг олон эмнэлэгт хийдэг. Ингэхдээ өвчтөн бүр аппаратанд ороход дунджаар 160-170 мянган төгрөг төлөх шаардлагатай. Долоо хоногт дөрвөн удаа 160 мянган төгрөг төлнө гэж тооцохоор нэг сард дөрвөн сая 480 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Гэхдээ ганцхан сар энэ аппаратанд ороод бөөр нөхөгдөөд бүтэн болчихгүй. Энэ эмчилгээг насаараа хийлгэх ёстой. Гэтэл нэг сарын цалингийн доод хэмжээ 194 мянган төгрөг. Ингээд тооцож үзэхээр дотооддоо сардаа ийм өртөг зарлагадаж байхаар гадаадын аль нэг улсад очиж бөөрөө солиулчихмаар. Гэвч хамгийн бага өртөгтэй гэгддэг БНСУ-д 45-60 сая воноор энэ хагалгааг хийдэг байна.
 
Үхлээс өөр гарц байхгүй гэж үү

Амьд хүн аргатай гэдэг. Хэдий хагалгааны төлбөр зардал өндөр ч яаж ийгээд л мэс засал хийлгэдэг. Мэдээж, хайртай хэн нэгнээ харж суугаад явуулах сэтгэл монголчуудад байхгүй. Эрхтэн шилжүүлэх мэс заслын эмчилгээний үр дүнгийн 70 хувь нь хагалгааны дараах эмийн эмчилгээнээс хамаардаг. Гэтэл манай өвчтөнүүдийн хувьд дархлаа дарангуйлах эмийн тунг тогтмол хянуулах, эмчийн хяналтад байхын тулд эргээд гадаад эмчдээ хандахаас өөр аргагүй. Дахиад л өндөр өртөг зардал. Элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хувьд УНТЭ-ийн ХБЭСК-ийн хяналтад байдаг бол гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүст ямар ч анхаарал халамж байхгүй, төрдөө гадуурхагдаж байна гэхэд буруудахгүй. Учир юу гэвэл, бөөр болон элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм болон дааврын гурван төрлийн эмийг байнга уух ёстой гэнэ. Эдгээр эмийн нэг болох Прографе буюу Тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгодог. Гэтэл жил бүрийн улсын төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар гадаадад бөөр солиулсан 30 гаруй хүн болон өнгөрсөн жил элэг солиулсан 70 гаруй өвчтөн тус эмийг авч хэрэглэж чадахгүй байна. Учир нь, өнгөрсөн жилийн төсөвт хагалгаа хийлгэх хүмүүсийн тоог илүү оруулаагүйгээс тэд дараа жилийн төсөвт суух хугацаагаа хүлээх шаардлагатай болжээ. Гэхдээ дөнгөж хагалгаа хийлгэсэн тэдний хувьд эм уухаа завсарлах ёсгүй учраас сар бүр 1-2 сая төгрөгийн эм тогтмол хэрэглэх шаардлагатай болдог. Мөн эдгээр эм тэр бүр эмийн сангуудад байдаггүй нь хамгийн том асуудал үүсгэдэг. Энэ талаар УНТЭ-ийн ХБЭСК-ийн элэг солиулсан өвчтөнүүдийн хяналтын эмч ярихдаа “Өмнө нь, хагалгаа хийлгэсэн цөөн хүндээ эмийг нь өгдөг байсан ч, 2013 онд хагалгаа хийлгэсэн хүний тоо хоёр дахин нэмэгдсэн. 40 гаруй хүн гэнэт 130 гаруй болчихсон л доо. Ингэхээр манай эмнэлэг дан ганц өөрийн төсвөөр эмээ авч дийлэхгүй байна. Тэгэхээр эм авч уух ёстой хүмүүс маш бухимдалтай байгаа хэрэг. Үүнийг Засгийн газрын хэмжээнд л шийдэж өгөх хэрэгтэй. Гэхдээ бас нэг асуудал бий. 2014 оны хоёрдугаар сард хагалгаа хийлгэсэн хүн ирмэгцээ л дархлааны эм авах боломжгүй. Тэр хүний тоо дараа оны төсөвт суугдаж байж жилийн дараагаас эмээ авах боломжтой болно. Үүнийг зарим нь ойлгодог ч, мэдэхгүй нэг нь маш их бухимддаг” хэмээн өөрсдийн зовлонгоо тоочиж байсан.

Уг нь, эрхтэн шилжүүлэх хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай иргэддээ төлбөр болох 40-120 сая төгрөгт төрөөс дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд мэс заслын дараах эмчилгээнд нь ядаж анхаарч, даатгалын системээрээ зохицуулж өгөхийг өвчтөнүүдийн гэр бүл хүсч байна.

Энэ талаар УНТЭ-ийн ХБЭСК-ийн эрхлэгч, зөвлөх эмч Н.Туул “Төрөөс биш ЭМД-аас тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэсэн хүнээс гадна элэгний С вирустэй болсон хүн жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж байж вирусээ бүрэн устгуулах боломжтой. Тэр эмчилгээ 10 гаруй сая төгрөг болдог. Ядаж тэр эмчилгээний төлбөрийн 50 хувийг даатгалаас гаргавал хүндэрсэн хүмүүсийн тоо 50 хувиар буурна гэж хар ухаанаар тооцоод байгаа юм. Насаараа эрүүл мэндийн даатгал төлчихсөн мөртлөө дотоодод элэг шилжүүлэх хагалгаа хийлгэвэл ЭМД-аас мөнгө авахгүй. Гадаадад хийлгэсэн бол таван сая төгрөг авдаг гэсэн. Энэ нь ирж очих зардалдаа л зориулаад дуусахаар мөнгө. Дээхэн үед ЭМД-аас жилд үзүүлэх хөнгөлөлтөд 30 мянган төгрөгт таарсан шинжилгээ хийлгэж болно гээд тогтоочихсон чинь үнийн дүндээ таарсан шинжилгээ хийлгэх гэж иргэд байн байн хэрэггүй шахуу шинжилгээ хийлгээд, эмнэлгийн ачаалал дийлдэхээ больсон. Тэр шинжилгээнийх нь реагентийг гадаадаас өндөр үнээр авдаг учраас үргүй зардал гаргадаг. Ингэж байснаас тэр 30 мянган төгрөг хадгалагдсаар таван жилдээ нэг удаа тухайн хүн томографийн шинжилгээ өгчихдөг бол хэн хэндээ ашигтай. Ямар ч гэсэн удахгүй бидний өгсөн саналыг хуульдаа тусгах байх л гэж найдаж байна” хэмээн санаа бодлоо илэрхийлж байв.


Анагаах ухаанд тайлагдаагүй олон асуудал бий

Дээр донорын цусны бүлэг өөр, чихрийн шижин ба В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүс гадаадад их хэмжээний төлбөртэйгөөр бөөр шилжүүлэн суулгахаас өөр авралгүй байдгийг дурдсан. Яг ийм оноштой монголчуудад эмчилгээ хийж, үнэ төлбөргүй хяналт тавихын тулд улирал тутам өөрийн зардлаар Монголд ирдэг Пак Вон Тэ гэгч солонгос эмч байдаг аж. Гадаадад хагалгаа хийлгэснээс “гадуурхагдаад” буй бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийг ганц ойлгож, эрүүл мэндэд нь санаа тавьдаг нэгэн гэхэд болно. Энэ эмчийн хүсэлтээр “Анам” эмнэлэг монголчуудад эмийн болон эмчилгээний үнэ төлбөрөө 35 хувь хөнгөлсөн, мөн гадаадад эмчлүүлэх боломжгүйн улмаас бөөр орлуулах аппаратад ордог 100 гаруй монгол хүнд үнэ төлбөргүйгээр судасны хагалгаа хийж тусалсан гээд олон сайн үйлс бүтээжээ. Тэрээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах зорилготой Монголд ирээд байгаа гэнэ. Гэтэл цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах зорилгоор ижилсүүлэх эмчилгээ хийгээд үр дүнгүй болсон тохиолдол гарч, нэг монгол өвчтөн нь гомдол гаргажээ. Энэ нь 100-д нэг тохиолдох хүндрэл гэж анагаах ухаан үздэг.

Мөн энэ гомдлыг хуулийн байгууллага хэрэгсэхгүй гэж үзсэн ч өвчтөн бодит байдлыг гуйвуулан эмчийн нэр хүндийг гутааснаас Пак эмч нутаг буцахад хүрчээ. Энэ талаар болон бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараах хүндрэл, эмчилгээний талаар дөрвөн жилийн өмнө бөөр ижилсүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн Б.Төрбаттай ярилцлаа.

Б.Төрбат: Бөөр шилжүүлэн суулгасан хүн жилдээ хоёр удаа Солонгост очих шаардлагатай

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг дөрвөн жилийн өмнө БНСУ-д хийлгэсэн байна. Монголд хийлгэх боломжгүй байв уу?
-Бөөрний дутагдал өвчний улмаас 2010 оны аравдугаар сарын 29-нд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Авга ах маань миний донор болохыг зөвшөөрч надад дахин амьдрал бэлэглэсэн. Гэвч бидний цусны бүлэг өөр байсан учраас Пак эмч цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээг амжилттай хийж, хагалгаа маань сайн болсон. Үүнээс хойш Пак эмчийн хяналтад эмийн эмчилгээгээ хийлгээд, хэвийн сайхан амьдарч явна.

-Яг тань шиг гадаадад хагалгаа хийлгэсэн олон хүн бий. Гэтэл Монголдоо ирээд эмчийн хяналтад байх нь хүнд байдаг тухай сонслоо?
-Донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, В, С вирустэй зэрэг суурь өвчтэй хүмүүст манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгаа тэр болгон хийж чаддаггүй. Иймээс Монголдоо эмчлэгдэх боломжгүй хүмүүс “Кориа” их сургуулийн “Анам” эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн тэргүүн доктор профессор Пак эмчээр эмчлүүлсэн.  
2009 оноос хойш цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгуулсан 17, сахар болон антибоди, В, С вирустэй 30 гаруй өвчтөн нийт  54 хүн Солонгост Пак эмчид очин бөөр шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн. Эмч маань 2010 оноос хойш монгол өвчтөнүүдийнхээ хүсэлтээр өөрийн зардлаараа жилд 2-3 удаа ирж бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүддээ болон бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппаратанд ордог өвчтөнүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Шаардлагатай заримд нь судасны фистулын хагалгааг УНТЭ болон Хоёрдугаар эмнэлгийн эмч нартай хамтран үнэ төлбөргүй хийж өгсөн.

-Бөөр солиулсан хүмүүс Солонгост очиж хяналтад ороход хэр хэмжээний зардал гардаг вэ?
-Нэг удаад 5-6 сая төгрөгийн зардал гаргадаг. Сар тутамд Монголдоо шинжилгээ өгч, үзүүлэлтээ хянадаг ч жилдээ хоёр удаа Солонгост очих шаардлага гардаг. Биднээс гадна бөөр орлуулах аппаратанд орж байгаа гадаадад очиж үзүүлэх боломжгүй болон цус шүүх аппаратад олон удаа орсноос судасны гэмтэл авсан өвчтөнүүд мэс засал хийлгэх боломжоо алдаж байгаа нь харамсалтай байна.

-Ер нь, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн тогтмол эмчилгээний зардал хэд байдаг вэ. Улсаас хөнгөлдөг, дэмжлэг үзүүлдэг зүйл байх уу?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс байнгын дархлаа дарангуйлах эм болон гормоны бусад гурван төрлийн эм байнга уух шаардлагатай. Эдгээр эмийн нэг нь прографе буюу тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгохоор болсон ч төсөвт багтаагүй гэсэн шалтгаанаар өгөхөө больсон. Уг эмийг гадаадаас авахад зөвхөн нэг мг тун нь 7650 төгрөг, өдөрт доод тал нь 6-8 мг эм уудаг гэж бодоход  46000-61200 төгрөгийн үнэтэй. Дээр нь бусад хоёр төрлийн 10000 орчим төгрөгийн үнэтэй эм хэрэглэдэг гэж бодохоор нэг сард 1.680.000-2.136.000 төгрөгийн эм хэрэглэж байгаа нь үнэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.




1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй юу? тэгвэл та манайд ханд бид танд үнэн зөв шуурхай мэдээлэлийг өгье. тээврийн лавлах 19001973
Jild neg hvn Say togrogiin emchilgee hiilgeh bolomjtoi gj hutsdiin blee naad niigmiin daatgaliin hereg onoodor alga.toloho bolitsgooyoo hvmvvsee.
Boor suulgahn baitugai yadaj shinjilgeenvvdee vnegvi awchij chadku niigmiin daatgalaa awaad ochsin chn naad chn hamaagvi chinii 4shinjilgee 35000 .hvvhed tvlegdeed uurag hiilgesen chn neg udaagiin uurag 160000 dawartsan naasan
Хамгийн их уншсан