Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар нутгийн маргааныг олон улсын шүүхээр хэлэлцэнэ

Боливийн Ерөнхий­лөгч Гааг дахь Олон улсын шүүхэд Чили улстай холбоотой газар нутгийн маргааны баримт бичгийг биечлэн танилцуулсан байна. Чили, Боливи хоорондын газар нутгийн маргаан тэртээ 19 дүгээр зуунд эхэлсэн түүхтэй.
Тэр үед газар тариаланд ашигладаг хамгийн үнэ цэнэтэй бордоо гэгддэг байсан гуано буюу шувууны сангас олон зуун дамжин их хэмжээгээр хуримтлагдсан газрын төлөө энэ хоёр улс дайтсан байдаг.
Дайнд Чили ялж, Боливи улсыг Номхон далайтай холбож байсан Антофагаста орчмын нутгийг эзлэн авснаар далайд гарцгүй улс болгосон билээ.
Одоо ийнхүү олон улсын шүүхэд хандах замаар зуу гаруй жилийн тэртээ алдагдсан нутгаа эргүүлэн авахыг чармайж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан