Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зуншин”-г дийлэхгүй нь зугтаарай

Монголын барилгын орон зайд халдашгүй дархан байдал бий болгосон, үүрэг хариуцлага хүлээдэггүй хэд хэдэн барилгын компани бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яамны байшин дүүрэн хүмүүс тэдэнд хяналт тавьж, Барилгын тухай болон бусад хууль дүрмийн дагуу эрх хэмжээг нь хазаарлаж байх ёстой ч эсрэгээрээ ээлж дараалан гарсан барилгын ослууд энэ улсын хууль дүрмийг чөдөрлөж эхлэв. Тиймээс эзэн холбогдогч нь байлаа ч эрх дураараа явж байдаг гэмтэн олширч, бусдыг хохироосон хэрэг хөсөр хаягдах боллоо. Тэдгээрийн нэг нь “Макс” группийн харьяа “Макс өргөө” компанийн захиалгаар барьж байгаа “Кроун центр” барилгын осол. Тус барилгын өргөгч цамхгийн тулгуур төмөр унаж, нэг хүн амь үрэгдсэн ч унагасан “төмрийн эзэн” өнөөдрийг хүртэл “олдохгүй” байна.

Эсвэл эрх ашгийн зөрчлийн улмаас жинхэнэ буруутан олдохгүй байна гэх хардлага сүүлийн үед хүчээ авлаа. Учир нь, тухайн барилгыг “Макс өргөө” компани “Зуншин” компаниар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсны үндсэнд бариулж, “Мээж класс” компаниар аар саархан ажлаа гүйцэтгүүлж байсан. Үүнээс үзвэл барилгын осолд нэр холбогдох нь яах аргагүй дээрх компаниуд. Гэтэл бултаж, оргох ямар ч боломжгүй ийм нөхцөлд “Зуншин” зэрэг компани яагаад хариуцлага үүрэхгүй байгаа вэ гэдгийг холбогдох газраас асуумаар байна. Хэрэг шалгах хуулийн хугацаа болоод шүүхээр эцэслэн тогтоох үйл ажиллагаа удаан процесстой ч хүний аминд хүрсэн дээрх хэрэг хэт сунжирч байгааг мөн сануулъя. Хатуу ч гэлээ үүнийг иргэд “ял завших” гэж хэлж заншсан билээ. Дээрээс нь, Мэргэжлийн хяналтын газар “Зуншин” компанийг зөрчилтэй байсныг нотолж, хэд хэдэн баримт гаргаж ирсэн ч өнөөдөр хүчин төгөлдөр нотлох баримт болох эсэх нь мөн л эргэлзээ төрүүлж эхлэв.

“Уг нь унахгүй л төмөр дөө”

Хувийн хэвшилд бүх бурууг чихэхээс” өмнө төрийн байгууллагын хэнэггүй байд­лыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, өргөгч цамхгийн бэхэлгээний асуудлыг Мэргэж­лийн хяналтын газар хариуцан ажиллах ёстой байдаг. Гэтэл барилгын дээр бэхэлсэн уг төмрийг мэргэжлийн хяналтынхан мэдэхгүйгээс гадна “Манай мэргэжлийн хүмүүс өргөгчийн бэхэлгээг хийдэг. Хэр баргийн хүмүүс хийгээд байдаггүй юм. Уг нь унахгүй төмөр дөө” хэмээн мэл гайхтал хэлж байв. Түүнээс гадна ерөнхий туслан гүйцэтгэгч “Зуншин” компанид шалгалт явуулж, хэд хэдэн акт гаргаж, үйл ажиллагааг нь хориглосон ч барилгын ажил зогсоогүй. Учир нь, БХБЯ тэдний тусгай зөвшөөрлийг сэргээж, мэргэжлийн хяналтын байцаагчийн үйлдсэн актын дагуу зөрчлөө арилгасан гэж үзсэн юм. Үүгээр зогсох­гүй тус барилгад магадлал хийгээгүй, “Зуншин” ком­пани барилга угсралтаа ажил эрхлэх тусгай зөвшөө­рөлгүйгээр эхэлж, барилгын явцад авсан байдаг. Энэ бол “Зуншин” компанийг баргийн нэг нь барилгын салбараас зайлуулж чадахгүй гэдгийн баталгаа.

Өмнөх “Зуншин” өөрчлөгдсөнгүй

Тус компани энхийн цагаан тагтаа шиг байж байгаад эхний удаа хазгай гишгэсэн нь энэ биш. Харин ч эртнээс хэл, ам таталсаар манай хэдэн мэргэжлийн байгууллагатай ах, дүүгийн барилдлагатай болчихоод байгаа юм. Тухайлбал, хоёр жилийн өмнөөс тус компани Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж, 11 объектод нэгэн зэрэг барилгын ажил гүйцэтгэх хүртлээ томроод байсан. Гэтэл тэдгээр нь барилгын ямар ч зөвшөөрөлгүй байсан нь бас л мэргэжлийн хяналтын газраар шалгагдан илэрсэн. Илэрсэн ч гэж дээ, нүдэнд ил байгаа зөрчлийг шалгасан нэрийдлээр аргацаасан хэрэг. Тэгээд л үйл ажиллагааг нь зогсооно, хаана, бооно хэмээн шуугьж байгаад нам гүм болсон. Үүний эцэст “Зуншин” үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өдийд бүх барилгаа хүлээлгээд өгчихсөн. Харин аргагүйн эрхэнд өнгөрсөн онд гарсан “Макс”-ын барилгын асуудлаас болж “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээнд асуудал сөхөгдлөө. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас хүний амь насанд хүрсэн гүйцэтгэгч “Зуншин” компанийн тусгай зөвшөөр­лийг хүчингүй болгох шийд­вэрийг  БХБЯ-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу алга. Харин барилгын осол гарсан “Макс”-ын барилга сүндэрлэж байна.         

Хөлсний ажилчид хариуцлага үүрсээр

Зүгээр л ажил хөдөлмөрөө эрхэлж байсан хөлсний ажилчид хүн амины хэрэгт буруутгагдсан тохиолдол бий. Өмнөх барилгын ослоос болж амь насаа алдсан тохиолдлыг аваад үзсэн ч Эрүүгийн хуулийн 183.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр хамгааллын ажилчдыг ялласан байдаг.  Энэ нь, барилга бариулж байгаа эзэн биш эзэнд хөлслөгдсөн ажилтан хариуцлага үүрч байгааг нотолно. Дээрх барилга дээр жишээлэн тайлбарлавал, “Макс өргөө” гэх үндсэн захиалагч “Зуншин” компанийг хөлслөн ажиллахдаа компани хоорондын гэрээ байгуулсан. Тус гэрээнд захиалагч тал давуу эрхтэй учраас ямар нэг ослыг гүйцэтгэгч тал хариуцахаар дийлэнхдээ заасан байдаг. Тиймээс аюулгүй ажиллагааны горим алдсан “Зуншин” хариуцлага үүрнэ гэсэн үг. Гэхдээ эзэд нь биш хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерүүдийг сэжигтнээр тооцон шалгасан юм. Товчхондоо, барилгын зөвшөөрөл, зөрчил зэргийг үл ойшоон үйл ажиллагаа явуулж байсан эзэд хариуцлагаас мултарч, хөлсний ажилчдаа гэрээний дагуу буруутгах бүрэн үндэслэлтэй болж таарч байна. Тиймээс хууль бус барилгадаа осол гаргаж, хуулийн цоорхойгоор бултаж чаддаг, барилгын салбарт “бурхан” болтлоо шүтэгдсэн “Зуншин” зэргээс зугтаж амьдаръя.

0 Сэтгэгдэл
Цагаандаа гарчдээ бид одоо хэнд итгэж амьдрахаа мэдэхээ байлаа шүү энэ ***** нар бүүр дэндлээ одоо дарж авахгүй бол биднийг малгайгаараа дарж ***** гэдэг улс шүү дээ дээ.Бүх зүйл нь тодорхой юмыг яагаад шийдэж болохгүй байгааг ард түмэн харж байгаа.Төр засагын гишүүдээ???????
Ereenii Oarlieaniih gesenuu ter hujaa chin Mongolchuudad bi chamaig ereend ch Mongold ch alj chadna gej tomordog ovoo gar gesen shuu bi tanai adag ni saidtai eronhiilogch eronhii saidtai chin yrina l ged tomordog ovoo gar ym geseen
Зуншингын захирал өөрийгөө тойруулсан олон нь залуухан монгол хүүхэнтэй....тэдний толгой авгай нь ядаж байхад AUDI Q7 оос өөр машин унаж чаддагүй юм гэнэ билээ...хүний халуун амиар наадах яамар байдаг юм харнаа....
ZALUUHAN MONGOL AVGAITAI. TER NI AUDI Q7 UNAGUI L BOL BOOR BOGS XOER NI DORGIOD YAVJ CHADDAGUI YUM GESEN...TER NI L GADUUR DOTUUR GUIJ HUNII AMIIG CH GESEN HEMAAGUI ARGALJ OGDOG YUM GENE BILEE..ODOO YAY GEHEB...MUNGUTEI ONGOTEI HYATAD COMPANY HOINO...HEREB HAYTADDAA INGSEN BOL ZAHIRAL NI ALI HEDIINEE OOROO DUNADAA SUM ZOOLGOSON BAIGAA....DAANCH ENE BOL MONGOL L DOO....
БААТАР ҮҮЛИЙН ХҮҮГИЙН ХАМТРАГЯ
DFHRS
Эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татварыг төлсөн үү? Та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
mongoliin huuli togtoomj hytad hunii tuluu ajildgaas hoish yay gehew
Хамгийн их уншсан