Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл энэ онд хэрэгжиж эхэлнэ


Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд дугуйн зам барих ажил энэ жилээс эхлэх гэж байна.

Тодруулбал энэ жил Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3, 6 дугаар хороонд унадаг дугуйн зам тавихаар болж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оржээ.  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд 2014-2016 оны буюу 3 жилийн хугацаанд 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын залуучуудын холбоо цаашдаа унадаг дугуйн хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, унадаг дугуйн зогсоол байгуулах, унадаг дугуйн үйлдвэр Монголд байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан