Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Ардын нам, авлигатай тэмцэх газар ажил хийлгэхгүй юм


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гараг бүр “30 минут”-ыг сэтгүүлчдэд зарцуулдаг. Тэрээр энэ удаа эдийн засгийн нөхцөл байдал тийм ч муу биш гэдгийг статистик үзүүлэлтээр тайлбарлав. Тодруулбал, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас судалгаа хийж өнгөрсөн оны байдлаар бүх улс орны эдийн засгийн өсөлтийг тодорхойлжээ. Жишээ нь, Орос 1.3 хувь, АНУ-д эдийн засаг нь 1.9 хувиар өссөн. Европт бууралттай байсан бол Хятадад 7.7 хувь, Энэтхэг 4.4 байжээ. Харин манай улс 11.7 хувиар эдийн засгаа өсгөсөн. Түүнчлэн 2014 оны төлөв байдал, урьдчилсан байдлаар таамаглал гаргахад манай улс дээрх хөгжингүй орнуудаас мөн л хувь илүү гарч. Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ 0.6 хувиар дээрдэх аж. Түүний дотор АНУ, Энэтхэг бага зэрэг өсөх бол хасахтай явсан Европ эерэг болох гэнэ. Орос хэвэндээ. Харин Хятадынх  буурах магадлалтай аж. Хил залгаа хоёр улсад нөхцөл байдал тааруухан болох энэ үед Засгийн газар эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд барих зорилт тавьжээ. Маш хэцүү боловч бид үүний төлөө л зорьсон хэмээн Н.Алтанхуяг хэллээ. Яагаад гэвэл 2013 онд ялгаагүй хүнд байхад 11.7 хувийн өсөлт гаргаж чадсан гэв.

Инфляц буюу хэрэглээний үнийн индексийн өсөлтийг ч амжилттай хазаарлаж байгаагаа статистикаар тайлбарлав. 2012 онд монголчуудын хэрэглээний 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дундажийг 2012 оны инфляц гэж үзнэ. Тэгвэл 2013 онд инфляцын түвшин өмнөх оноосоо бага байсныг статистик харуулжээ. Түүнчлэн 2014 оны эхний улирал буюу өнгөрсөн гурван сарын инфляц 2013 оны нэгдүгээр улирлынхаас бага гарсан аж. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газар инфляцын хазаарлах ажлаа амжилттай гүйцэтгэж буйн илрэл гэв. Нөгөөтэйгүүр ханшийн өөрчлөлт эдийн засагт төдийгүй хүн бүрийн амьдралд нөлөөлж байгааг дурдаад яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг тайлбарласан. Улирал тутамд 580 сая ам.долларын алдагдалтай гадаад худалдаанаас болж Монголын зах зээлд валют багасч, дутагдсан. Дутагдаад, эрэлт нь ихэссэн учир валютын ханш чангарсан. Гэхдээ өнгөрсөн улиралд гадаад худалдааны алдагдал есөн сая ам.доллар болж эрс багассан нь ханш цаашид ноцтой өөрчлөгдөхгүй гэдгийн дохио хэмээлээ. Эцэст нь, төсвийн орлого бүрдүүлэлт өнгөрсөн гурван сарын хугацаанд 25 хувиар тасарч яваа гэсэн юм.

Эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Авлигатай тэмцэх газар таны охиныг шалгаж эхэлсэн. Мөн тус газраас Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайд хариуцлага тооцох албан бичиг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлсэн гэсэн. Та ямар хариу өгөх бол?
-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг шүүхийн шийдвэрээр шийтгэл оноосны дараа л гэм буруутай гэж үзэх учиртай. Үүнээс өмнө гарч байгаа бүх яриаг би суртал ухуулга гэж ойлгодог. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулж ажиллаад хоёр жил шахам болоход хоёр нөхөр л ажил хийлгэхгүй байгаа. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар.

-Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа зарлаж чадахгүй хойшлуулсаар жил гаруй болсон. Таныг Засгийн газрын ажилтай зууралдаад намаа төдий л анхаарахгүй байна гэж шүүмжлэх юм?
-Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг би юм уу өөр хэн нэгэн хэлэхгүй, харин социологийн судалгаа харуулж байна. Гэхдээ сайныг муу болгож харуулах гэсэн оролдлогууд бий. Сайн нэрийг хүсээд олдоггүй юм, Ардчилсан нам олоод авчихсан. Муу нэрийг хусавч арилдаггүй юм, муу нэртэй хүмүүс хэвээрээ л байгаа шүү дээ. Тиймээс одоо муу гэж ярих нь онцгүй байх. Саяхан “Сант марал”-ын судалгаа гарсан. Харьцангуй дүн нуруутай судалгаа гаргадаг гэдгээр нь олон нийт мэднэ. Энэ судалгаанд Засгийн газар ард түмэндээ хандаж,  ойртож, нээлттэй болсон явдал нөлөөлсөн. Хоёрт, сүүлийн 10, 20 жил яриад хийгээгүй бодитой ажлуудыг хийж эхэлсэн маань олон түмнээс эерэг үнэлгээ авч байна гэж ойлгосон. Одоо тэгэхээр Ардчилсан нам улам илүү нягтарч, ойлголцож, бүр илүүг хийх бүтээх цаг үе дээрээ байна.

-УИХ-ын чуулганаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслйиг хэлэлцээд 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Танай нам Засгийн газраа одоогийнхоор авч үлдэж чадахгүйд хүрэв үү?
-Сая болсон УИХ-ын санал хураалт Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Цаашаа хэлэлцүүлэгтэй, олон процесс хүлээж байгаа.  Засгийн газрыг огцруулахыг яарч байгаа, хүсч байгаа хүмүүсийн хувьд хэзээ мөдгүй засаг огцорчих үр дүн юм шиг харагдаж, ойлгогдож байгаа биз. Гэвч тийм юм болохгүй. Нарийн яривал цаашаа Үндсэн хуулийн хүрээнд хөндөгдөх төвөгтэй асуудал юм шүү дээ. Тийм учраас УИХ-ын энэ санал хураалт эцсийн дүн биш.

-Эдийн засагт хүндрэл үүссэний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Би та бүхэнд дөнгөж сая эдийн засгийн бодит байдал сайн байгаа тоо баримт, статистик танилцууллаа шүү дээ. Хүн хүний хардаг өнцөг өөр. Та нар өөрсдийнхөө дүгнэлтийг хий, би өөрийнхөө дүгнэлтийг гаргачихлаа. Энэ нь бүх хүнийхтэй таарч, нийцэх албагүй. Гэхдээ бодит тоонууд нь энэ юм.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр удаан хэрэгжихээр цаашид ийм хөтөлбөргүйгээр зах зээл хөгжиж чадахгүй болох вий гэсэн асуудал байна?
-Тийм нөхцөл үүсэхгүй ээ. “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрөө яг өнгөрсөн жилийнх шиг үргэлжлүүлэхгүй. Гэхдээ бензин шатахуун, махны нийлүүлэлт гэсэн гол хоёр зүйлд анхаарна. Бусдыг нь тэр хэмжээнд үргэлжлүүлэх шаардлагагүй. Гэхдээ дэд хөтөлбөрийг одоо хувийн хэвшил рүү шилжүүлэх, зохион байгуулах шаардлагатай. Монголбанк 100 хувь зээл өгдөг байсан бол 20 хувийг арилжааны банк, үлдэгдлийг хөнгөлөлттэй зээл гэхчлэн шийдэж болох юм. Тэрний дараа жил 40, 60 хувь гэх байдлаар алгуурхан хэрэгжүүлэх ёстой.

-Гадаадын банкны салбарууд Монголд нээгдэж, үйл ажиллагаа явуулах болсон гэх яриа гарлаа. Үүнд таны байр суурийг сонсч болох уу?
 -Энэ асуудалд миний байр суурь гэхээсээ илүү УИХ, Монголбанкны байр суурь илүү тодорхой байх ёстой болов уу. Эцсийн шийдвэрийг тэд гаргах ёстой. Түүнээс биш Алтанхуяг гадаадын банк оруулах юм уу, хэрэггүй гээд хаах бодол байхгүй. Нөхцөл байдлаа сайн үнэлж дүгнэх ёстой. Тухайлбал, банкийг оруулаад ирэхэд ямар хүндрэл гарах, манай банкуудад өрсөлдөх чадвар байна уу. Сөрөг үр дагавар гарвал ямар хүндрэл байх вэ гээд энэ бүгдийг дүн шинжилгээ хийж байж шийдэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
атг- ман- хоёр байгаагүй бол алтанхуяг тэргүүтэй алтангадасынхан монголын төрийг бүр мөсөн устгах байсан байлгүй.
70,90 жил улсын хөгжлийг ухраасан гэж бурж байгаа гар бол монгол хүн лав бишээ. Түүнийхээр бол тэр муу хэлээд байгаа 70 жилийн өмнөх манжийн дарлалд байсан 220 гаран жилд Монгол улс хөгжиж өгч байсан юм байхаа.Монголчууд бид бол харин санахгүй байна.Манжийн дарлалд сөнөх шахсан Монголчууд тэр 70 жилд сэргэсэн,өвчнөөсөө салж эрүүлжсэн,хүн ам өссөн,харанхуй бүдүүлгээсээ салж боловсролжсон,соёлжсон,техникжсэн.Мөн дэлхийд тусгаар тогтнолоо зарлаж хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.Өнөөдрийн луйварчдын туйлж байгаа үйлдвэрүүд,материал техникийн баазыг чухам тэр 70 жилд л бий болгосон юм шүү.Ямар намын үед эдийн засаг сэргэж,ямар намын үед унаж байгааг ард түмэн харж байна.
Hyrgen Denzel ni 17 terbum tugrug hulgailah geed barigdsan ta ogtsroogyi, ohin chini abligaliin heregt orootsoldloo ta ogtsroogyi, er ni tand es surthuun gej bn uu esbel ger byl hamaatnaaraa niileed ulsiin mungu hulgailah geed zarim hulgai hiisen ni barigdaad tand ichih nyyr gej alga hudlaa eh oron ard tymen gej yariad tsaanaa hubiin ochyyhen erh ashig chini bdag Ochyyhen hyn yum aa
Харин ажлыг чинь хийлгээд байгаа юм биш үү. Дэнзэн чинь маш том байр сууринд очсон гэсэн.
Та нар шиг арчаагүй 70, 90 жил улсын хөгжлийг арагшлуулсан юмнууд шинэ юм болгоныг үгүйсгэж, юм хийж байгаа Шинэчл. ЗГ-ын дарга, сайд нарыг гутаахаас өөр юу хийж чадах юм бэ, арга ядарсан арчаагүй коммунистууд аа ард иргэд бид та нараас залхсан шүү дээ, Энэ ЗГазар сайн ажиллаж байгааг гудамжаар нэг ярилцдаг
Та нар шиг арчаагүй 70, 90 жил улсын хөгжлийг арагшлуулсан юмнууд шинэ юм болгоныг үгүйсгэж, юм хийж байгаа Шинэчл. ЗГ-ын дарга, сайд нарыг гутаахаас өөр юу хийж чадах юм бэ, арга ядарсан арчаагүй коммунистууд аа ард иргэд бид та нараас залхсан шүү дээ, Энэ ЗГазар сайн ажиллаж байгааг гудамжаар нэг ярилцдаг
Та нар шиг арчаагүй 70, 90 жил улсын хөгжлийг арагшлуулсан юмнууд шинэ юм болгоныг үгүйсгэж, юм хийж байгаа Шинэчл. ЗГ-ын дарга, сайд нарыг гутаахаас өөр юу хийж чадах юм бэ, арга ядарсан арчаагүй коммунистууд аа ард иргэд бид та нараас залхсан шүү дээ, Энэ ЗГазар сайн ажиллаж байгааг гудамжаар нэг ярилцдаг
Teneg ***** ene l gantsara ussun gej haraad bgamda uurih ni amidral l ussun bh
Хамгийн их уншсан