Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын валютын сангийн захирлын зөвлөл шинэчлэгдэнэ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрт захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй хол­боо­той нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.  
Учир нь, олон улсын валютын сангийн байгууллагын засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорил­гоор засаглал, квотын багц шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү багц шинэчлэлээр Олон улсын валютын сангийн За­хир­­луудын зөвлөлийн бүт­цийг шинэчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, захирлуудын зөв­­­лөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шил­жүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орны оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж. Өнөөдрийн байдлаар Олон улсын валю­тын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэхийг 188 гишүүн улсаас 78.51 хувийн квоттой 158 гишүүн улс, засаглалын шинэчлэлийн талаар ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийт гишүүн улсаас 76.13 хувийн саналын эрхтэй 142 гишүүн улс тус тус хүлээн зөвшөөрсөн байна. Нийт гишүүн улсын 85 хувийн саналаар энэхүү шинэчлэл хүчин төгөлдөр болно гэж төсөл санаачлагч үзжээ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан