Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Катарт зун хөлбөмбөг тоглохгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зун явуулахгүй тухай мэдэгджээ. Тэрээр “Тэмцээн явуулах цагийг өөрчлөх байх. 2022 оны аварга шалгаруулах тэмцээн явуулахад хамгийн тохиромжтой үе нь оны сүүлч. Бид юмыг бодитоор хүлээж авах хэрэгтэй. Катарт зуны улиралд тоглох ямар ч боломжгүй” гэсэн байна. Хөлбөмбөгийн ДАШТ–ийг уламжлал ёсоор зуны саруудад зохион байгуулдаг атал Катар зундаа +50 градус хүртэл халах нь хэвийн үзэгдэл. Үүнээс болж 2022 оны тэмцээнийг зохион байгуулах хугацааг өөрчлөх тухай маргаан хэдэн жил дамнан үргэлжилж ирсэн бөгөөд одоо ийнхүү нэгмөр шийдэгдэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан