Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У Жа Рюн буюу Ли Жан У


“Урагшаа У Жа Рюн” Солонгосын олон ангит кино олон хүний сэтгэлд хүрээд байгаа нь нууц биш.  Ялангуяа хөгжилтэй бас ухаантай гэхдээ жаахан бүтэлгүй У Жа Рюн илүүтэйгээр анхаарлыг татах болсон. Энэхүү дүрд Солонгосын жүжигчин, дуучин Ли Жан У тоглож байгаа юм.  Тэрээр одоо 27 настай, 184 см өндөртэй, 2009 онд өөрийнхөө анхны бие даасан цомгийг гаргасан гэнэ. Сагсанбөмбөг тоглох дуртай энэ залуу дуулахаас гадна хийл хөгжим чадварлаг тоглодог. Урагшаа У Жа Рюн кинонд тоглож байхдаа хамтрагч О Ён Сотой үерхдэг хэмээн цөөнгүй удаа хэвлэлд гарч байсан ч хоёр жүжигчний агентлагууд “Тэд бол зүгээр дотно сайн найзууд. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой, салсан, нийлсэн гэж бичих нь киноны зураг авалтад ч нөлөөлж байгааг бодолцох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэд хоёулаа Солонгосын MBC телевизийн хамгийн олон үзэгчтэй “Залуус” шоуны оролцогчид байсан юм.

1 Сэтгэгдэл
Урагшаа у жан рюун их гоё кино шүү би нь жинод дуртай
Хамгийн их уншсан