Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүүхдээ сонсох өдөр” үр дүнгээ өгч байна

Дөрөвдүгээр сарын 9. Энэ өдөр бол шийдвэр гаргах түвшний хүмүүс хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсч, асуудлыг шийдвэрлэдэг           “Хүүхдээ сонсох өдөр” байдаг билээ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 74 дүгээр тоот тогтоолын дагуу Эрдэнэбулган суманд дөрөв дэх удаагаа эл өдрийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш. Нямдаваа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар, БГ-ын дарга А. Амгаланбаатар болон ХГБХХ, Хүүхдийн номын ордон, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурагчидтай хамт өглөөний цай ууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Энэ удаагийн уулзалтыг сурагчдын амралт эхэлсэн ч олимпиад тэмцээнүүд болж байгаатай холбогдуулан олимпиад, тэмцээн уралдаанд оролцож буй сурагчдыг оролцуулсан юм. Энэ үеэр хүүхдүүдэд өмнөх “Хүүхдээ сонсох өдөр”-үүдээр хүүхдүүдээс гарсан санал, асуудлыг шийдэгдсэн, биелсэн болоод хараахан шийдвэрлэгдээгүй асуудлуудыг нэгтгэн танилцуулсан юм.  Аймгийн Боловсролын газрынхан дараалан зохион байгуулж буй үйл ажиллагаануудад сурагчдын тавьсан санал хүсэлтүүдийг нэгтгэн шийдвэр гаргагчид, хүүхэдтэй ажилладаг байгууллагууд шийдэхийн төлөө, зөрчлийг арилгахын төлөө ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаагаа хэлж байв. Жишээлбэл: Монгол бичгийн хичээлийн талаар олон сурагчаас ирсэн саналын дагуу аймгийн телевизээр цуврал хичээл гаргаж эхэлжээ. Түүнчлэн аймгийн боловсролын амжилт, чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уралдаан тэмцээн, чөлөөт цаг болон багш сурагчдын харилцааны талаар төлөвлөгөө гарган сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн байна. “Хүүхдээ сонсох өдөр”-ийн  дараа, дараагийн үйл ажиллагаанууд улам өргөжин, ажил хэрэг болно гэдгээ  зохион байгуулагчид амлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан