Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умардын удирдагч Ким Чен Уны багын зураг


Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны урьд өмнө нь хэвлэгдэж олонд ил болоогүй зургийг тус улсын телевизээр харуулсан байна. Зургийг умардын агаарын цэргийн ойд зориулсан концертыг шууд дамжуулах үедээ харуулжээ. Цэргийн нисэх хүчний дүрэмт хувцастай жаал хүүг хэдэн настай байсан хийгээд, энэ зургийг хаана авсан тухай мэдээлээгүй байна.

Тагнуулын байгууллагуудын олж мэдсэнээр бол Ким Чен Ун Швейцарьт бага боловсрол эзэмшсэн, тэгэхдээ хэн болохоо мэдэгдэлгүй Пак Ун нэрээр сурч байсан гэдэг. Түүний ангийнхан Ким Чен Уныг сагсан бөмбөгт хорхойтой, харин улс төр сонирхдоггүй байсан гэж ярьдаг байна.  Харин дараа нь тэрээр Ким Ир Сений нэрэмжит их сургууль тусгай хөтөлбөрөөр сурч төгсжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан