Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүржид байлдаж явсан орос Украинд үймүүлж явна гэнэ


Украины эрх баригчид украины Краматорскт авсан нэгэн сахалтай хүний зургийг 2008 онд болсон Орос Гүржийн дайны үеийн нэг зурагтай харьцуулан нийтэлж олны хүртээл болгожээ. “Time” сэтгүүлийн бичсэнээр бол украины эрх баригчдын тараасан энэ зураг бол Украинд болж байгаа энэ үйл явдалд ОХУ хөндлөнгөөс шууд оролцож байгаагийн баримт нотолгоо гэнэ. “Time” сэтгүүлийн сурвалжлагч Саймон Шустери сахалтай энэ хүнийг Бабай хочтой Александр Можаев гэж бичжээ. Сурвалжлагчийн бичсэнээр бол Бабай одоо Краматорскийн өөрийгөө хамгаалах отрядын гишүүн гэж яваа юм байна.
Украины эрх баригчдын тараасан 2008 онд Гүржийн нутагт авсан  гэж байгаа зураг дээр Бабай Оросын тагнуулын байгууллагын тэмдэг бүхий хээрийн цэргийн хувцастай гарсан байна. Украины эрх баригчид үүнийг өнөөдөр Краматорскт байгаа тэр Александр Можаев, өнөөдөр ч оросын зэвсэгт хүчинд алба хааж байгаа  гэж баталж байна.
Харин Можаев болохоор хэрэв Украинд, Славянскт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд оросын цэргүүд оролцсон бол байдал харьцангуй тайван байх байсан гэж мэдэгджээ.
“Time” сэтгүүлийн сурвалжлагч энэ мэдээллийн мөрөөр  Можаевыг украины Краматорскт хайхад тэрээр хэсэг идэвхтнүүдийн хамт Славянскийн аюулаас хамгаалах газрын байрыг булаан эзлэхэд оролцож явжээ. Сурвалжлагч түүнд 2008 онд Гүржид байсан үеийн нь зургийг үзүүлэхэд тэрээр “Би тэр улсад хэзээ ч байгаагүй. Оросын тусгай албатай ямар ч холбоо байхгүй, цэргээс 1990-ээд оны дундуур  халагдсан” гэж хэлсэн гэнэ. Дэргэд нь байсан хүмүүс ч зургийг үзээд инээмсэглэцгээж “энэ чинь манай Бабайгаас илүүтэй Бен Ладентай төстэй юм байна” гэжээ.

Сэтгүүлч  эндээс нутгийн өөрийгөө хамгаалах отряд, босогчдод оросууд эд материалын тусламж үзүүлж байгаа гэх ямар ч нотолгоо олоогүй байна. Тэд ярилцлага өгснийхөө хариуд сурвалжлагчаас бензин гуйж байжээ.
Украины эрх баригчид улсынхаа зүүн, зүүн өмнөд нутгуудад болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн гээд байгаа хүмүүс нь энгийн хувцастай л болохоос биш жирийн нэг орос хэлтэй иргэдээс илүүтэй маш сайн зохион байгуулалттай, цэрэгжсэн маягаар ажиллаж, албан байруудыг эзлэх, замын хөдөлгөөнийг хаах, шалган нэвтрүүлэх зэрэгтээ жинхэнэ цэрэг ёсоор ажиллаж байгаа тусгай бэлтгэгдсэн хүмүүс байна гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм. Үүгээрээ тэд хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр зэвсэглэсэн, энгийн хувцастай тэр хүмүүс бол Оросын тусгай алба, зэвсэгт хүчний дайчид гэж батлахыг оролдож байгаа юм.

0 Сэтгэгдэл
Нэг сэтгэгдэл бичигч Оросын талаар эргүүтэж байж хэрэгт оров ч гэх шиг солиорч байх шивдээ. Энэ нөхөр монголыг оросын мэдэлд орчихсоноор төсөөлөөд өөрөө жинхэнэ эргүүтээд байгаа юм биш үү.
Нэг сэтгэгдэл бичигч Оросын талаар эргүүтэж байж хэрэгт оров ч гэх шиг солиорч байх шивдээ. Энэ нөхөр монголыг оросын мэдэлд орчихсоноор төсөөлөөд өөрөө жинхэнэ эргүүтээд байгаа юм биш үү.
orosuud xor nairyylk ukrain luu dairax gej bgaa biz ter saxaltai noxriig sniper-chixgyi um bx daa
Юу бичээд бна ОХУ ын талаар эргуутэж байж хэрэгт орвоо
medeej sh dee, engiin irged tegej gol obektuudiig ezlene gej xezee ch baixgui, tusgaigiinxan l baigaa,muuxai xumuus yum daa
Хамгийн их уншсан